Б.Галдаа: Манай албыг эргүүлэн сэргээх гэхээр АТГ айж, сандраад байгааг ойлгохгүй байна
2015-06-26

Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ- ын байнгын хороогоор хэлэлцсэн. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг эргүүлэн сэргээх талаар хэлэлцэх үеэр АТГ-ын дарга Н.Ганболд УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албыг байгуулах юм бол АТГ цаашид ажиллах боломжгүй болж байна гэж мэдэгдсэн. Мөн дээрх хуулийн төсөлтэй холбоогоор АТГ-аас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаад байгаа. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан Б.Галдаатай ярилцлаа.

 

 

-Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг анх байгуулж байсан үеийн талаар яриагаа эхлүүлье?

 

 

-2002 оны есдүгээр сард багц хуулиуд батлагдаж, Ерөнхий прокурорын дэргэд Мөрдөн байцаах алба гэж байгуулсан. Хуулийнхан хуулийнхнаа шалгаж чадахгүй байна, ард иргэдийн эрх хууль, төрийн байгууллагын хүрээнд зөрчигдөж байна гэсэн нийтийн хүсэл сонирхол дээр тулгуурлаж энэ албыг байгуулсан. Засгийн газрын баталсан тогтоолын дагуу 24 мөрдөн байцаагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өмнө нь ийм алба байгаагүй, энэ чиглэлийн хэргүүдийг цагдаагийн мөрдөн байцаагчид гүйцэтгэж байсан юм. Манай алба байгуулагдсаны дараахь 2-3 жилд бидэнд хүндрэлтэй асуудал цөөнгүй байсан. Материаллаг баазгүй, боловсон хүчингүй, суурь баазгүй хөрсөн дээр энэ албыг байгуулсан учраас бүгдийг шинээр бий болгосон. Гэхдээ энэ хугацаанд залуучуудын чадавхи, байдал ч сайжирч, мэргэшиж эхэлсэн. Хуулийнхаа дагуу хараат бус байх үүднээс төсөв, хөрөнгө нь хүртэл тусдаа батлагдаж байсан түүхтэй. Хэн нэг хүнээс хараат бус, сайн муугаа өөрөө үүрч явдаг тогтолцоог бий болгохыг зорьсон. Бид 2012 онд арван жилийн ойгоо тэмдэглэж, ажлаа дүгнэсэн. Чамлахааргүй ажил хийж, иргэддээ үйлчилсэн байдаг юм. Энэ хугацаанд 600-700 гомдол, 400 гаруй эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн гэсэн тоон мэдээ байсан. Хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, албан хаагчид мэргэшээд ирэхээр олон нийтийн хандлага ч бидний хийсэн ажлыг үнэлж, дүгнэдэг, сайшааж, урамшуулдаг болоод ирж байгаа юм. Энэ нь биднийг ажлаа сайн хийсэн гэснийг харуулж байгаа бас нэг үнэлгээ юм болов уу. Гэтэл гэнэт л манай газрыг татан буулгаад, АТГ-т нэгтгэчихсэн.

 

 

-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг АТГ-т нэгтгэснээр иргэдийн эрх ашиг зөрчигддөг байдал эргэн сэргэлээ. Хууль, хяналтынхан ч гэлтгүй төрийн албан хаагчид ч иргэдийн эрх ашгийг зөрчих боллоо гэх мэдээлэл цөөнгүй гарлаа. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

 

 

-Интернэт, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж, бичигдэж байгаагаас харахад хуулийнхан хуулийнхнаа шалгаж чадахгүй, Мөрдөн байцаах хэлтэс ажлаа хийж чадахаа болилоо гэх хандлагууд бий болж байна. Үнэний ортой шүү дээ. Нэг анги төгссөн, нэг нутгийн, нэг хашааны, нэг гэрт өссөн, нэг сургууль төгссөн албан хаагчид бие биеэ шалгаж, хэрэг илрүүлнэ гэдэг аль ч талаасаа бодсон үнэнд нийцэхгүй. Иргэд АТГ-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд хандлаа гэхэд харьяаллын дагуу тухайн цагдаагийн хэлтсийг шалга гээд харьяалал тогтоогоод өгч байна. Нэг албанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа цагдаа нар нэгнийгээ гэмт хэрэгт буруутган шалгах болдог. Шалгаж байгаа хүнд ч хэцүү, шалгуулж байгаа нь ч өмнө нь найздаа жаргал зовлонгоо ярьчихсан байхыг үгүйсгэх аргагүй. Ямар нөхцөл байдал үүсэхийг ойлгож байгаа биз дээ. Энэ бол зохицуулалт муу байгаагийнх. Үүнийг би хувьдаа Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг, олон улсын хүний эрхийн байгууллагуудын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаасаа ухарсан өнгөцхөн, гоомой шийдвэр гэж үзэж байгаа. Монгол Улс хүний эрхийн 50 шахам гэрээ, конвенцид нэгдсэн байдаг. Энэ олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд гол үүрэг гүйцэтгэгчийн нэгээр манай алба зогсож байсан. Хүний эрх хаана зөрчигдөж байна вэ. Хуулийн хүрээнд зөрчигдөж байна, төрийн албаны хүрээнд, хуулийн байгууллагын хүрээнд ихэнхдээ зөрчигдөж байна шүү дээ. Тиймээс энэ нөхцөл байдалтай хамааралтайгаар бодит байдлыг үнэлж, харах хэрэгтэй юм. Хүний эрхийн дэд хороо, Эрүүдэн шүүхийн тусгай хорооноос Засгийн газарт зөвлөмж, чиглэл явуулж, анхааруулаад байгаа нь нэг юм хэлээд байгаа юм шүү дээ. Буруу шийдвэрээ засаж, залруулаач, эргэж хараач гээд байгаа юм. Ингэхдээ манай албыг аль нэг байгууллагад аваачаад наах биш юм. Энэ байгууллагын статус биеэ даасан, хараат бус байх ёстой.

 

 

-Гэхдээ УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-ын харьяанд өгсөн ч өмнө нь хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийх боломж бүрдэхгүй байна уу?

 

 

-Гэнэтхэн л АТГ-т манайхыг нэгтгэж, төсөв хөрөнгийг нь ч тийшээ шингээчихсэн. Гэтэл үнэндээ АТГ бол зөвхөн албан тушаалын хэргээр хэдхэн газрыг шалгадаг байгууллага шүү дээ. Биднийг АТГ-т нэгтгэхдээ эрүүгийн болоод өмнө нь манай байгууллагын шалгаж байсан хэргүүдийг хэн, ямар алба шалгах вэ гэдэг нь тодорхой бус, хоосон орон зай үлдээсэн. Энэ орон зайг нөхөх эрх зүйн орчин, нөхцөлийг бүрдүүлж чадаагүй. Энэ бүхнээс болж олон нийт бухимдаж, хаана хандахаа мэдэхгүй бужигнаж байна. Энэ бүхний эцэст хүний эрх зөрчигдөх, хууль гажуудах, үүнийг ашиглан зарим нэг нь ял завших, зарим нь хохирох нөхцөл нь бүрдчихээд байна. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-ын харьяанд өгснөөс хойш хууль хяналтын албан тушаалтнуудтай холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг байхгүй гэж сонссон.

 

 

-Тодруулбал?

 

 

- Тусгай субьектүүдийн хэрэг, зөрчлийг шалгадаг улс орон ч бий. Гэтэл манайд арав гаруй жил болоод ирсэн байгууллага гэнэт яагаад болохоо байчихсан юм бүү мэд. Байгуулсан алба, хамт олноо магтаж, саймширхаж байгаа юм огт биш. Эрх зүй, хүний эрхийг хамгаалах, хуулийг эрүүл хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд энэ алба өерөе чухал үүрэгтэй байсан юм. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, хедөө гадаа их явдаг, тэр дундаа хуульчдын өөрсдийнх нь гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгадаг гэдэг утгаараа өндөр хариуцлагатай алба байсан. Нэгдүгээрт хууль, шүүх, цагдаа, төрийн байгууллагын албан хаагч буруутай, үгүйг нь тогтоодог, хууль бус үйл ажиллагаа бий болохоос урьдчилан сэргийлдэг, сэрэмжлүүлдэг ганц байгууллага нь байв. Мэргэжил нэгтнийхээ алдаа, оноог зөв дэнсэлдэг газар юм. Түүнээс биш мөр зэрэгцэж байгаа нэгнийгээ ялладаг, эсвэл хийсэн бурууг нь цайруулдаг ч газар биш. Гол нь зөв дүгнэж, зөв замыг бий болгох, үнэнийг тогтоох гээд байгаа юм.

 

 

-Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх үеэр гол яригдсан зүйл гэвэл Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг эргүүлэн байгуулах асуудал байсан. Асуудал хэлэлцэж байх үед АТГ-ын дарга Н.Ганболд “Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг эргүүлэн байгуулах юм бол АТГ цаашид ажиллах боломжгүй болж байна” гэж мэдэгдсэн. Энэ талаар ямар санал бодолтой байна вэ?

 

 

-Үнэндээ бол АТГ шалгах ёстой хэргээ хуулийн дагуу шалгана. Хорьж, цагддаг, эрүүдэж, шүүдэг процесс нь хууль, журмынхаа дотор явагдана. Энэ нь Мөрдөн байцаах албыг АТГ-т нэгтгэсэнтэй огт хамааралгүй асуудал. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар эргүүлэн байгуулагдлаа гэхэд АТГ-ын үйл ажиллагаанд ямар ч саад бэрхшээл болохгүй шүү дээ. Бид иргэн хүнийг ямар нэгэн гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа хуулийн дагуу ажиллаж байгаа үгүйг хянадаг газар байсан. АТГ бол өөрийн гэсэн хуультай, түүгээрээ зохицуулагддаг, эрх зүйн орчинтой. АТГ-ын чиг үүрэгт Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрын чиг үүрэг ямар ч хамаа байхгүй. Тэс өөр хоёр зүйл. Иргэнийг шалгах үедээ хууль зөрчсөн, алдаатай, гэмт хэргийн шинжтэй зүйл хийвэл манай байгууллага шалгах эрхтэй.

 

 

-Мөрдөн байцаах албыг бие даасан байдлаар дахин сэргээх тухай Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хууль санаачилснаа танилцуулсан нь багагүй хэл ам боллоо. АТГ-аас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүртэл бичиг хүргүүлсэн байна лээ. Энэ албыг яагаад ингэж их эсэргүүцээд байгаа юм бол?

 

 

-Мөрдөн байцаах албыг АТГ-т нэгтгэх үед тэнд байсан албан тушаалтнууд ямар нэг юм хэлэлгүй, шууд кноп дарж, дэмжээд л гараад явчихаж байсан. Энэ нь мөрдөн байцаах албыг өөрсдөдөө нэгтгэх сонирхолтой байсан гэсэн үг. Хууль санаачлах эрх УИХ- ын гишүүн бүрт бий. Хуулийг батлах эсэх нь Их хурлын эрх мэдлийн асуудал. Гэтэл хэн нэгний санаачилсан хуулийн төсөлд АТГ айж, сандарч, балмагдаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг хүргүүлээд байгааг гайхаж байна. Хүргүүлсэн бичгийнх нь үндэслэлийг би мэдэхгүй. Гэхдээ юунаас нь айж, сандраад байгаа хэрэг вэ. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба ямар мангас биш дээ. Үнэн мөнийг тогтоох, хүний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй л байгууллага шүү дээ. Шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, тагнуулын ажилтан, цагдаа, тахар гээд бүгдтэй нь л адил чиг үүрэгтэй байгууллага. Энэ алба чиг үүргийнхээ дагуу ажиллаж болохгүй ямар шалтгаан, нөхцөл байгаа юм бол. Бид ямар нэг гомдол, мэдээллийн дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг. Түүнээс биш хэн дуртайгаа шалгах эрх, шаардлага бидэнд байхгүй. Хууль, шударга ёс, хүний эрхийг дээдэлье гэж Үндсэн хуулиндаа тусгасан бол үүнийгээ хангах эрх зүйн орчныг тогтвортой байлгах, бүрдүүлэх хэрэгтэй. Үүнийг хангах гэж яваа байгууллагын нэг нь Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба юм шүү дээ. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллага эсэргүүцээгүй байхад ганцхан АТГ эсэргүүцээд байгаад гайхаж байна.

 

 

-Мөрдөн байцаах албыг бие даасан байдлаар дахин бий болгох хэрэгтэй гэж та үзэж байгаа байх. Энэ тухай товчхон тайлбар хийж өгөх үү?

 

 

-Мөрдөн байцаах алба тийм ч сүртэй зардалтай, эрх дархтай байгууллага биш шүү дээ. АТГ-тай харьцуулахад төсөв хөрөнгө нь хамаагүй бага, 20 гаруй мөрдөн байцаагч маань цагдаагийн цалингаар цалинждаг ийм л газар байсан. Энэ албыг дахин сэргээх байх гэж боддог. Энэ байгууллага байснаар хууль, шүүх, цагдаа, төрийн байгууллага доторх хуулийн хүрээнд мэт боловч хүний эрхийг зөрчиж буй байдлыг багасгах, арилгах юм. Жилд шүүх рүү 20 орчим, прокурорт 20-30 хэрэг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлдэг. Энэ бүгдийг зохих хууль, журмын дагуу шийдвэрлүүлдэг. Эрүүдэн шүүх ажиллагаатай холбоотой гомдол цөөнгүй ирдэг. Зодоод хэрэг хүлээлгэчихдэг, хилсээр хүлээлгэдэг, бусдаар дарамтлуулж хүлээлгэдэг, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хорьж, цагддаг, хууль бус шийдвэр гаргадаг цөөнгүй баримт бий. Хүний эрхийн комиссоос гаргасан 2013, 2014 оны тайлангаас хүний эрхийг зөрчиж байгаа олон зуун баримт харж болно. Зөвхөн эрүүдэн шүүх явцтай холбоотой 2-3 хэрэг жилд шүүхээр шийдэгддэг. Энэ нь хүний эрх хуулийн байгууллагын хүрээнд зөрчигдөж байгааг хэлээд байгаа юм. Манай байгууллага ажилласнаар сүүлийн жилүүдэд энэ төрлийн хэрэг байхгүй, бусад төрлийн мэдээлэл ч багасах хандлагатай болсон. Энэ нь манай байгууллагыг ажлаа хэрхэн хийж байсныг хэлээд өгнө. Одоо харин энэ байдал эргэж бий болох хандлагатай байна.

 

 

-АТГ-аас үе үе хэвлэлийн хурал зарлаж, тэр албан тушаалтан тийм хэмжээний мөнгө хувьдаа завшсан, түүнийг ийм хэргээр сэжиглэн байцааж байна гэх мэтээр мэдээлэл хийдэг болсон. Шүүхийн шийдвэр гараагүй байхад ийм мэдээлэл хийх нь хүний эрх зөрчиж байгаа асуудал гэж шүүмжлэлд өртөөд байгаа. Эсвэл энэ нь АТГ-т хамааралгүй байдаг юм уу?

 

 

-Үндсэн хуулиар гэм буруутай эсэхийг нь шүүх тогтооно. Түүнээс өмнө хуулийн аль ч шатанд хэн нэгэн сэжигтэн, яллагдагчийг гэм буруутан болгох эрх хэнд ч, ямар ч албан тушаалтанд байхгүй. Гэхдээ ийм буруу хандлага манайд бий. Жишээ татсанаар тань АТГ-ын тухай ярихад тус байгууллага өөрсдийн хийсэн ажлаа буруу сурталчлаад байгаа юм. Шүүхийн тогтоол гараагүй байхад хэн нэг сэжигтний нэр ус, хийж байсан ажил, сэжиглэж байгаа хэргийн тоо баримтыг дэлгэчихээд байгаа нь буруу. Шүүхийн тогтоол гараагүй байхад тэчнээн тэрбум төгрөг завшсан, ийм хэрэг хийсэн гэж зарлах нь хүний эрхийг зөрчиж байгаа асуудал. Дараа нь шүүхээр хэргийг шийдвэрлэхэд АТГ-аас эсвэл аль нэг байгууллагаас зарласан, мэдээлсэн хэрэг нь нотлогдохгүй байвал хүний эрхийг ноцтой зөрчсөн гэсэн үг. Ийм тохиолдол байдаг. Нөгөө хүн нэр төрөө сэргээлгэнэ, бие мах бодийн хохирлоо төлүүлнэ гээд гомдол гаргалаа гэхэд одоо түүнийг нь мөрдөн шалгах хэлтэс, байгууллага байхгүй болсон гэсэн үг. Энэ бол олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ ухарч, буцаж буй шинж, ийм байж болохгүй л дээ. Харин ийм төрлийн, тийм хэргээр сэжиглэгдэж байна гэсэн мэдээлэл өгч болно. Түүнээс биш мөрдөн байцаалтын процесс, байгууллагын үйл ажиллагааг задалж болохгүй шүү дээ. АТГ-аас хэн нэгэн хүнийг холбогдсон хэргийн талаар, нэрийг нь зарлаж, мөрдөн байцаалтаар албан тушаалаа ашиглаж тэдэн төгрөгийн мөнгө завшсан нь тогтоогдлоо гэж мэдээлэл хийж байгаа нь хууль зөрчсөн асуудал гэж үзэж байгаа. Хэрэв УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах алба байсан бол, иргэд гомдол ирүүлсэн бол бид хуулийн дагуу тухайн хүний эрхийг хамгаалж АТГ-ыг шалгах байсан.

 

 

-Албан тушаалтай холбоотой хэд хэдэн хэргийг танай байгууллага шалгаж байгаад дунд нь орхигдуулсан тухай яриа гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?

 

 

-Улсын Их Хурал 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсоноор Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны харьяаллын гэмт хэргүүд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэргийн харьяалалд, ахуйн чанартай гэмт хэрэг нь Цагдаагийн байгууллагын харьяалалд тус тус шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, бид шүүгчтэй, прокурортой, цагдаатай, хэрэг бүртгэгчтэй холбоотой 10 орчим хэргийг АТГ-т шилжүүлсэн. Манай байгууллага хүлээсэн үүргийнхээ дагуу ажлаа хийсэн, шийдвэрийн дагуу хэргийг шилжүүлсэн. Түүнээс биш манайх хэрэг илрүүлэхгүй, орхигдуулсан зүйл байхгүй. Манай байгууллагын тухай энэ мэт хар мэдээлэл иргэдэд хүргээд байх нь буруу юм л даа. Манай байгууллагыг хүний эрхийг хамгаалж чаддаг, гэм буруутайг эсвэл буруугүйг тогтоож чаддаг байгууллага гэдгийг хүний эрхийн байгууллагууд ч хүлээн зөвшөөрдөг. Одоо ч нийгэмд хүлээлт бий болоод байх шиг байна.

 

Эх сурвалж:  Өдрийн сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Байх ёсгүй болоод л татан буулгасан байгаа шдээ энэ хөгшин олон ч сайхан цагадаа залуусын муг үзсэн гэж сонссон юм байна
2017-08-24
zochin:
demjij bna
2017-08-23
c:
odo zunchuud boliooch bugdel erh medel ed baylagin tulu yawcgaadag baij hudla ard irged gej shalchignadagin
2017-08-22
зочин:
АТГ бол дээд томчуудад бол гөлөг болсон байгууллага, бүр хэргийг нь захиалгаар саармагжуулдаг, харин томчуудын тушаал заавраар хүнд зохиомол хэрэг үүсгэдэг байгууллага болсон нь үнэн.
2017-08-22
зочин:
үүнийг бичиж байгаа нөхөр бол өөрөө хүчний байгууллагын нөхөр байна, бодвол хэрэг илрүүлэх нэрийн дор сэжигтэнд хэргийг тулгадаг, дарамталдаг нөхөр биз тэгээд энэ байгууллагыг сэргээчих байх гэхээс зүрх нь зогсох гэж байна.
2017-08-22
Zochin:
Galdaa guid ATG atguulbal ih l zuiliig shiidne dee
2017-08-22
USA:
Зөв ярьж бнашдээ гөлөгнүүд өөрсдөө шалгуулахаас айгаа юу
2017-08-22
Хачин алба:
Прокуророор далайлгасан Прокурорын мөрдөн байцаах алба гэх нэгж бол үнэндээ хэрэггүй новшнууд. Хэрэв тэд сайн ажилласан бол Хуулийн байгууллага авилгаар дүүрэхгүй байсан. Тэд хуулийн байгууллагыг цэвэрлэх биш хэдэн цагдааг л шалгаж буруутгах ажил хийдэг, ширээний цаана сууж шийдвэр гаргадаг прокурор шүүгчийг яаж ч чадахгүй. Цагдаа бүх юмыг халужн гараараа барьж явдаг тул алдаа гаргах нь их тэрэн дээр нь дөрөөлж буруутгачихаад тэрнийгээ нэг их гавъяатан мэт сэтгэж ЦАГДААГИЙН ЭЗЭН мэт сэтгэж явсан цаг саяхан. Айлд хоточ нохой хэрэгтэйгээс бус НОХОЙ ЗОДДОГ ХҮН ХЭРЭГГҮЙ.нохойгоо гэрийн эзэн хүүе хаая гээд болгочихдог нь Монгол ёс.
2017-08-22
Зочин:
Мөрдөн байцаах газар байгуулагдвал АТГ Я-ыг өөрийг нь шалгах болчих гээд сандраад байгаа биз. Хүний эрхийг дээдэлдэг бол юунаас нь айх билээ.Но байгаа биз
2017-08-22
ГАЛДАА:
ГАЛДАА ГЭГЧ ХИЙРХҮҮ, ТАРХИНЫ СААТАЛТАЙ ӨВГӨН МОНГОЛ ТӨРИЙН ЦАГДААГААР ИХ ТОГЛОСОН ТӨГЦӨГ ДӨӨ. ҮР ХҮҮХЭД НЬ ҮЙЛИЙН ҮРИЙГ НЬ ЭДЛЭХ БИЗ ЭЭ. АВИЛГАД ИДЭГДСЭН ПРОКУРОРОО ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙЖ ҮЙЛДЭЛ НЬ АЛДАА НЬ ТҮМНИЙ НҮДЭНД ИЛ, ЗАГНУУЛЖ СУРСАН, НОМХОН КОМАНДААР ҮГГҮЙ НҮДҮҮЛЖ БАЙДАГ ХЭДЭН БОР ЦАГДАА БУЮУ МОНГОЛ ТӨРИЙН ТӨЛӨӨ СЭТГЭЛЭЭРЭЭ ЗҮТГЭДЭГ ОЛОН ААВЫН ХӨВГҮҮДЭЭР ТОГЛОСОН ДОО. ХҮНИЙ СЭТГЭЛ ГЭДЭГ ҮНЭТЭЙ. ГЭТЭЛ ЭНЭ ӨВЧИГНҮҮР ТАРХИНЫ МЕНЕНГИТ СҮРЬЕЭ ӨВЧТЭЙ, ХҮМҮҮНИЙ АМЬДРАЛЫН ЭНГҮҮН ХАРИЛЦААГ ТӨСӨӨЛДӨГГҮЙ ӨВГӨНИЙ БАЛГААР ТӨРИЙН ТӨЛӨӨХ СЭТГЭЛ ГЭЖ БАЙХГҮЙ БОЛСОН. ОДОО ЦАГДААГ АЖААРАЙ СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС БАРАГ ЦӨӨРСӨН ДӨӨ. ГАЛДААГИЙН ДӨВЧИГНӨЛТИЙН ҮЕД ОЛОН ЗӨВ СЭТГЭЛТЭЙ ЦАГДАА НАР АЛБА АЖИЛДАА АЛДАА ГАРГААД Л ТҮҮНИЙ ШАЛГАСАН ГЭХ ХЭТ ЯЛЛАХ ТАЛЫГ БАРЬСАН АЖИЛЛАГААНЫ ДҮНД ЯЛ АВДАГ ЭСВЭЛ АЖЛААСАА САЛДАГ БАЙСАН. ТЭДГЭЭР 4863 ЦАГДАА БҮГД Л ААВ ЭЭЖИЙН ХҮҮ, АЙЛЫН ГЭР ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ БАЙСАН ЮМ ШҮҮ. МЭДЭЭЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ НЭГ НЬ ХҮЛЭЭХ НЬ ЗӨВ ГЭТЭЛ ХЭТ ХАВТГАЙРУУЛЖ ЯСНААСАА ЦАГДААГ ҮЗЭН ЯДАХ ХЭРЭГГҮЙ ЮМ Д
2017-08-22
зочин:
үүнийг бичиж байгаа нөхөр бол өөрөө хүчний байгууллагын нөхөр байна, бодвол хэрэг илрүүлэх нэрийн дор сэжигтэнд хэргийг тулгадаг, дарамталдаг нөхөр биз тэгээд энэ байгууллагыг сэргээчих байх гэхээс зүрх нь зогсох гэж байна.
Зочин:
ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫГ ҮНДСЭЭР НЬ ӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ. ГАЛДАА ШИГ ШУДАРГА 10 ХҮН БАЙХАД Л БОЛНО
2017-08-22
daagii:
Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар байхад ч цагдаа цэргүүд хамжаарагтай байлаа.одоо тэр газар нь байхгүй болхоор хууль бус явдлууд хуулийнхний дунд намайг хэн хэлхэв нохойг хэн саахав гэсэн шиг галзуурчхааж байна.энэ албыг буцаан байгуулхыг ард түмэн битүүхэн хүлээлттэй л бгаа шүү.АТГ яагаад эсэргүүцээд байнаа гэвэл өөрсдөө хууль баримталдаггүй хууль ёсоо ихээр зөрчдөг болхоороол шээс нь гоожчихгоол ,дарга нарын тархыг угааж байгуулхын эсрэг байгааг хүн болгон л мэдэж байна.Одоо цаг үе нь өөр болж төрийн тэргүүн ч болгооно биз.Төр улс минь мандан бадарч яваг .Хүний эрхийг бүү зөрч.!!
2017-08-22
Зочин:
АТГ газар чинь ерөнхийлөгчийн бусдыг айлгадаг газар юм бишүү. Ингэж л ойлгоод бгаа.
2017-08-22
зочин:
АТГ бол дээд томчуудад бол гөлөг болсон байгууллага, бүр хэргийг нь захиалгаар саармагжуулдаг, харин томчуудын тушаал заавраар хүнд зохиомол хэрэг үүсгэдэг байгууллага болсон нь үнэн.
Зочин:
прокурорын байгууллагын эрх үүрэг багадаагүй шүүдээ.одоо тавьж бгаа хяналтаа шударга хийдэг болчихоод ингэж ярь
2017-08-22
Зочин:
Та нар ч бас болоогүй байна даа. Яагаад прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгасан юм бэ гэвэл хэрэг татаж хянах мөн хэрэг бүртгэгч, мөрдөн нарын нэр дээр өргөдөл бичүүлж шалгах нэрээр эрүүгийн гэмт хэрэгтнүүд болоод хахууль авсан албан тушаалтнуудад удаа дараа удаа дараа шүү мөхдөн байцаалтын нууц задласан явдал эдний ажилтануудаас гаргасан. Өөрөөр хэлбэл Прокурорын мөрдөнгийн ажилтанууд гэмт этгээдүүдийн гарын хиртэй бээлий болж хувирсан учираас татан буулгасан юм шүү дээ энэ заваан албыг. Одоо Нийслэлийн прокурорын дарга хийгээд байна уу Авилгатай тэмцэх газарт байсан сүүлд өмгөөлөгч хүүхэн хүчинддэг Амарбат гэж новшийн этгээд яагаад хуулийн байгууллагаас халагдахгүй энд тэнд яс мэрээд яваад байна бэ гэвэл авилгад идэгдсэн улс төрчидөд мөрдөн байцаалтын нууц задлаад үүнийхээ шанд нэг албан тушаал авдаг. Үүнийг цагдаагийнхан бүгд мэддэг. Авилгатай тэмцэх газрынхан ч мэддэг . Ийм л адгийн шаарнуудын цуглжжлга байсан газар шүү.
2017-08-22
Зочин:
Галдаагын алба, газар байгаагүй байх ч ёс байхгүй харин тусгай субектийн хэргийг шалгах газар бол байж болно Сүхбаатар аймгийн Цагдаагийн ларга байсан Цэргийнхүү гэдэг залууг Авлиг, Ашиг сонирхолын хууль ноцтой зөрчсөнийг Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар тогтоон цагдаагийн байгууллагаас халлаа гэж хэвлэл мэдээлэлээр нэг дарга ньмэдэгдэж байхад Цаглаагийн даргаар Энхтөр гэдэг нөхөр томилогдоод Авлиг ашиг сонирхолын хууль зөрчсөн гэж Цагдаагаас халагдсан. Цэргийнхүүг цагдаад удирдах албан тушаалд томилж хууль завхаруулж байгааг хууль зүйн сайд урамшуулан хууль зүйн тэргүүний ажилтан цолоор шагнаж ажлын хариуцлага алдсан албан тушаалтантай хариуцлага тооцно гэж яриьж байгаа хэрнээ Авлигийн хууль зөрчин цагдаагаас халагдсан хүнийг цагдаад авч байгаа даргатай хариуцлага тооцож томилсон, томилогдсон хоёр ларгыг цагдаагаас халахын оронд гүлдийгээд сууж байгаа энэ цагт хэрэгтэй байж болно бодож үзэх л асуудал сэргээн байгууллаад одоогийн энэ цагдаа авлигтай тэмцэх гаүар шиг байх юм б
2017-06-26
иргэн:
ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГА БОЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХҮРЭЭНД БАГТАХ НИЙГЭМД ТУСГАЛАА ӨГДӨГ САЛБАР. ҮҮНИЙГ ХӨНДСӨН ХЭН НЭГЭН ХҮН САНААТАЙ БОЛОН САНААТАЙ БУСААР ХОРЛОН СААТУУЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БАЙНА. ҮҮНИЙГ Л ТОГТООГООД ЗАЛРУУЛАХ АЖИЛ ХИЙВЭЛ ЦААШДАА ЦЭГЦРЭХ БОЛНО
2015-07-01
бибид:
Їнэхээр тийм шїї.Галдаа прокурор їнэхээр тєрийн хар хїн шиг ярьсан байна.Энэ АН арай дэндэж байгаа коммунистууд даа.Тэмїїжин гэж эргїї хулгайчийг зайлуулах хэрэгтэй.тэгээд дараа нь энэ албыг сэргээ
2015-07-01
кимирсан:
ялгаагүй ш тээ юун айх адилхан л улс төрийн зэвсэг ш тээ
2015-07-01
Зочин:
Галдаа прокурорын зөв шүү Хуулийнхан өөрсдөө хууль зөрчдөг Тэрнийг нь хэн ч шалгахгүй юм бол нөгөө завхрал гэгч нь цагаандаа гарна биз
2015-06-30
huugiin aav:
procuroriin murdung baiguulah zuv ATG tatan buulgah n zuv Tsy Hua Elbegdorjiin huviin baiguullaga ashgui neg um baihgui boloh umshig bna ATG gej heden ongiroo batsaanuud shuugchiig ch shalgana procuror tsagdaa bugdiig n shalgadag oilgogdohgui gazar bolson shuu dee Ug n ehleed mash zuv yavj baisan Hujaa Elbegdorj huviin bolgood ene baiguullagiig sunuuvee huurhii!!!!!!!Anh zuun tiishee huduu yavj baigaad Tsy hua Elbegdorj neg saihan mongol zaluug avaar hiij alaad tuuniig n Khurts irj gazar deer n zohitsuulj uguud ternees hoish ATG dargabolgoson shuu dee !!!Niitdee Tsy Hua elbegdorj 3-n mongol zaluug alsan hun shuu !!!Ard tmeen!!!!!!!!!!!!!!!!!!!
2015-06-30
Eegii:
Mordon baitsaah aldig Nrokurorin derged dahin baiguulah ni zob shuu..Galdaa guai unen ,zob yum yarisan bna aa
2015-06-30
Zochin:
Galdaaguai ta Prokuroriin Murdungiin darga baikhdaa hulgailsan mungnuudee tulukh uu....or shook shaakh uu
2015-06-30
Зочин:
galdaa hashir mordogch zov l yarijee huuliinhniig tusad ni shalgadag bh yostoi ene mordoh albiig butsaaj sergeeh heregtei de
2015-06-29
Зочин:
Галдаа хөгшин төгцөг хэний зараалаар ярилцлага өгөөд байгаа нь тодорхой. Задгай цагаан л бужигнуулж байгаа юм байна. Галдаад зохихгүй байНА. ЭНЭ ХИЙРХҮҮ ӨВГӨН НЭГ УДАА ЭХ ОРОН НАМААС НЭР ДЭВШЧИХСЭН ДӨВЧИГНӨЖ явсан тархины сааталтай хүн гэдгийг олон түмэн минь мэдэж ав. энэний үгэнд итгэж болохгүй. Бусдын гар хөл болсон амьтан шүү.
2015-06-29
zochin:
he he. . ene ATG-nhan bur uhlee, comment bichitcgeedeed. . unen l um yarisan bna. . huuliinhan irgenii erhiig zurchuud bgaag gantc heldeg gazar ni edniikh bsan. . odoo bol huuli huchniihen namaig hen helj nohoig hen saahav gedeg shig l aashilj bgaag bugd l harj bna sh de. . ATG ni uursduu aimsjhgiin mangas bolj huvirch bgaag bugd harj bna. . uursduu nugel baga hiisen deeree ajlaa ugtcguusun ni deer sh de. . ta nar ene yanzaaraa tuuhiin daraa yued Do yamniikhan shig l busdaas nuugdaj nasaa unguruukh hereg garna. .
2015-06-28
Би:
Евген л бол буруу ярьдаг юм уу? чи еерее ямар ч мэдлэггvй байж.
2015-06-27
Уншигч:
Мэддэг болоод л ярьж ь байна ш дээ, АТГ бол Улс терийн зэвсэг, захиалгаар хэрэг бур дуулж мен ч олон зургийг хэлмэгдуулсэн дээ.Одоо дураараа других цаг нь тегсеед болох гэнэ гэж сандвич байна.
2015-06-27
иргэн:
Усан тэнэг минь дугуй бол.
2015-06-27
Иргэн:
чи яасан тэнэг амьтан бэ энэ бол жинхэнэ хуульч, мэдэв vv
2015-06-27
уншигч:
Юугаа мэддэг ээ мэдэмхицрээд байгаа юм.
2015-06-27
Зочин:
16 onii songuuli ungurhuur odoo turd bgaa etgeeduud bugd shalgagdaj horigdoh ni todorhoi uchraas erh medeltei bgaa deeree ATG-g ugui hiiheer shiidjee huurhiis odoo l tatan buulgahgui boluursduu bugd shorond shuu dee kkkk mongoliin uls turuu gej neg iimerhuu
2015-06-27
Zochin:
Ene hun uuriinh ni oldog mung baihgui bolson bolohoor yriltslaga ugch uzej baih shig.yr ni Mongold huuliig zabharuuldag Gazar Bol prokuror hugjiltei ornuudad iim hachin gazar baidaggui shuu dee.sots ueiin iim hachin togtoltsoo mongold uldchihsen.etsiin muchid hamgiin buzar abilgaltai ATG-iinhan temtsej odoo ch gesen muu heluulen temtsej bna sh dee.Mongolchuud mini demjeed uguuch.Bid nariin hooliig hulgailaad baigaa abilgalchidiig barij horizon baij l meduuleg unen munuur abna sh dee.tegehgui bol Enkhbayar shig gadaad garaad zugtaachihaad bna sh dee.
2015-06-27
уншигч:
Юугаа мэддэг ээ мэдэмхицрээд байгаа юм.
Нямдорж:
Нямдоржтой нутаг нэг байх аа.
2015-06-27
Зочин:
Энэ хүний ярьсныг зөв гэж бодож байна. АТГ-ын ажилтны буруутай үйл ажиллагааг одоо хэн шалгах юм. АТГ хуучны До яам шиг их эрх мэдэлтэй газар болоод байх шиг.
2015-06-26
Зочин:
энэ хүн хийсэн юмтай хүн, тэгээд ч зөв юм ярьж байна. АТГ-ын хөлсний бууны нохойнууд юм аа уншиж ойлгочихоод сэтгэгдэл бич, муу гудамжний бүдүүлэг арчаагүй новшнууд
2015-06-26
М:
Насаараа тvмний толоо явсан аав шигээ хvнийг элдвээр хэлэхээ больмоор юм зарим нь.Прокурор гэдэг чинь хvнийг хамгаалдаг,хvний эрхийг хамгаалдаг,хуулийг зов хэрэгжvvлж буй эсэхийг хянадаг буянтай хvмvvс биздээ эсвэл бий буруу ойлгоод байна уу
2015-06-26
Зочин:
энэ өвгөн ямр ч хууль зүйн үндэслэлгүй тайлбар хийжээ, ийм мэдлэггүй мал монголын төрд ажиллаж байсан гэхээр хөөрхий, АТГ бүтцийг өөрчилж болно, ингэхийн тулд Үндэсэний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмж гарна гээд хуульд хар дээр цагаанаар бичсэн байгаа. Зөвхөн процесс л явж байна даа зөнөг минь.
2015-06-26
Иргэн:
чи яасан тэнэг амьтан бэ энэ бол жинхэнэ хуульч, мэдэв vv
ЗОЧИН:
ЭНЭ ХҮН МАШ ЗӨВ ЯРЬЖ БАЙНА. ТҮҮНИЙХЭЭР БОЛ АТГ -ЭЭС ЗАРИМ ҮҮРГИЙГ АВАХ ЁСТОЙ ЮМ БАЙНА.
2015-06-26
Zochin:
Shaa saltaa galdaa chi muu erguu yu meddled ym.Prokuror gej Ene erh zuid niitsehgui baiguullagiig bur baihgui bolgoh heregtei.Buh gazariin prokuror gej umguulugchuur damjuulj mungu saagaad suuj baidag.ATG hamt olond amjilt husie.Ene Galdaa dunhuug margaash baribchil.Yg ymar ajil hiij baisanaa medehgui bna.Yr in prokuroruudiig hynaltandaa abaarai.jinhene abilgal tom abdag humuus shuu.
2015-06-26
иргэн:
Усан тэнэг минь дугуй бол.
Nyamka:
Галдаа гуай шиг юманд авах гээхийн ухаанаар ханддаг, бүрэн зөв хүн болж төлөвшиж чадсан ийм л хүн уг албаа үргэлжлүүлэн хаших хэрэгтэй юм байгаан уг нь........
2015-06-26
Уншигч:
Мэддэг болоод л ярьж ь байна ш дээ, АТГ бол Улс терийн зэвсэг, захиалгаар хэрэг бур дуулж мен ч олон зургийг хэлмэгдуулсэн дээ.Одоо дураараа других цаг нь тегсеед болох гэнэ гэж сандвич байна.
ЗОЧИН:
ЭНЭ ХҮН МАШ ЗӨВ ЯРЬЖ БАЙНА. ТҮҮНИЙХЭЭР БОЛ АТГ -ЭЭС ЗАРИМ ҮҮРГИЙГ АВАХ ЁСТОЙ ЮМ БАЙНА.
Bat bold:
Uvuu haluun gadaa nartai bna shuu, biee bodooroi
2015-06-26
Zochin:
Galdaaguai ta Prokuroriin Murdungiin darga baikhdaa hulgailsan mungnuudee tulukh uu....or shook shaakh uu
Gal daa:
Huurhii nastan
2015-06-26
зОЧИН:
ХАРИН ЭРГЭЭЖ СЭРГЭЭХ ГЭХЭЭР МОНГОЛД ГАНЦХАН АТГ Л АЙГААД БАЙГАА НЬ ЯМАР УЧИРТАЙ АЙСАН ХҮНД АРГАЛЬ ХӨДӨЛНӨ ГЭГЧЭЭР
2015-06-26
кимирсан:
ялгаагүй ш тээ юун айх адилхан л улс төрийн зэвсэг ш тээ
Zorchih:
Ene uvgun buruu l yariad bna daa, huurhii ATG gazriig shalgana ch geh shig alban tushaal tniig n shalgana gel dee uvuu
2015-06-26
Би:
Евген л бол буруу ярьдаг юм уу? чи еерее ямар ч мэдлэггvй байж.
Зочин:
SERGEEEH HERGTEI MANAI TSGADAA NAR TANIL TALAAARAAA AJIL YVUULDAG BOLOOOD OLON JIL BOLJ BNA SHUU DEEEEE
2015-06-26