Улаанбаатар
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг тоолно
2015-6-26

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулж, хөрөнгө гаргах тухай” А/529 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогын ажлыг 2015 оны 06 дугаар сарын 20-ноос 09 дүгээр сарын 20-ны хугацаанд зохион байгуулна. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана.


Үзлэг тооллогын ажилд шаардагдах 3 сая 870 мянган төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгав.Тухайн дүүргийн нутаг дэвсгэрт үзлэг, тооллого хийх багийн унаа, хоолны зардлыг санхүүжүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт, Үзлэг тооллогын ажлыг чанартай зохион байгуулж дүнг 2015 оны 09 дүгээр сард багтаан танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин