Амбий агсны гэргий дугуйн фитнесс нээжээ
2015-06-26

Ц.Батхуяг агсаны гэргий дугуйн фитнесс нээжээ. 

Жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг агсан хоёрдугаар сарын сүүлчийн өдөр бурхны орныг зорьсон юм.


Амбий агсан гурван хүүхэдтэй бага нь зургаан настай. Гэргий нь Солонго гэдэг сайхан бүсгүй бий. Амбий сайн жүжигчнээс гадна сайн бизнесмэн байсан.

 

Германаас машин зөөж бизнесээ эхэлсэн Амбий агсан 2000 онд 11 дүгээр хороололд үйлчилгээний төв байгуулж, түүгээрээ чамгүй ашиг олдог байсан. Кино жүжигт тоглоно, хажуугаар нь бизнесээ хийдэг болохоор Монголын баячуудтай зиндаархан амьдардаг, бие нь өвдөхдөө ч Солонгост нэг хоног нь 1200 долларын үнэтэй өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан гэдэг.


Амбий агсны гэргий Солонго гурван хүүхдээ асарч өсгөхийн зэрэгцээ бизнес эрхэлж, “Spinning club” фитнесс клуб байгуулжээ.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин