Маргааш ”Хунт нуур” бүжнэ
2015-06-26

УДБЭТ-ын тайзнаа маргааш 17.00 цагт “Хунт нуур” балетыг тоглох гэж байна. Алдарт зохиолч П.И.Чайковский “Хунт нуур” балетаа Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн 1875 онд бичиж байсан гэдэг.Гурван бүлэг дөрвөн үзэгдэлт тус балетыг анх 1877 онд Москвад тоглосон боловч төдийлөн амжилт олж байгаагүй юм.

 

Удирдаач, бүжигчид мөн үзэгчид уг балетыг хөгжмийн хувьд ихээхэн хүнд, бүжиглэхэд хэцүү гэж үзэж байсан байна. Харин 1895 онд Санкт- Петербург хотын Маринскийн театрт шинээр найруулан тавьснаар их амжилт олсон юм. Хөгжмийн зохиолч Рикардо Дриго хөгжмийн найруулгыг хийж, алдарт бүжиг дэглээч Мариус Петипа, Лев Иванов нар бүжгийн шинэ дэглэлтийг тавьсанаар уг балетыг дэлхийд алдаршуулах эхлэлийг нь тавьжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин