АТГ-ыг “арслан” байлгах сонирхол
2015-06-26

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Үндсэн хуулиар олгогдсон, мөн  Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийнхээ дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан нь  парламентаас давсан эрхтэй ҮАБЗ –ийн асар том эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ.

 

Тиймээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан шаардлага хүргүүлэхдээ “2015 оны зургаадугаар сарын 17-нд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, УИХ-ын дарга З.Энхболдод албаны бичиг хүргүүлснээр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад байсан хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хасч, хэлэлцүүлгийг зогсоогоод байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэсэн байдгийг сануулав.

 

УИХ-ын хэнбугай ч хууль санаачлах бүрэн эрхтэй. Тэдний санаачилсан хуулийг хэлэлцэх, дэмжих, батлах эсэхийг УИХ гагцхүү олонхиороо шийднэ. Тэр утгаараа Н.Алтанхуяг эцэг хуульд заасан эрхээ эдэлж байгаа УИХ-ын гишүүн хүн.  Гэвч, ҮАБЗ-өөс ирүүлсэн бичгийн дагуу  хуулийг хэлэлцүүлгийн шатанд  зогсоосон нь өөрөө  Үндсэн хуулийг зөрчиж байгаа үйлдэл. Нөгөө талаар хууль санаачлагын эрхэнд ноцтойгоор халдах эрх ҮАБЗ-д ч байхгүй юм.  Гэхдээ болж байгаа үйл явдлыг харахад  хууль санаачлах эрхээ эдэлсэн Н.Алтанхуяг, эрх мэдлээ алдахад хүрлээ  хэмээн эсэргүүцээд байгаа АТГ-ын хоорондын тэмцэл гэхээсээ энэ байгууллагыг   “шүдгүй арслан” болгох нь гэж айж, адгаж бухимдаад байгаа ар дахь улстөр- эдийн засаг-хуулийн том бүлэглэлийн хийж байгаа ажил гэж харагдаж байна.

 

Үндсэн хуулийн бус гэгддэг  АТГ  сүүлийн жилүүдэд улстөрчдийн бие биенээ намнах хэрэгсэл болж хувирсныг хэлэхгүй өнгөрч боломгүй. Авлигын гэмт хэргийг мөрдөх, гүйцэтгэх үйл ажиллагаа явуулах, соён гэгээрүүлэх үүрэгтэй энэ байгууллага улстөрчдийн гар хөл, улстөржсөн газар болж хувирсан олон, олон жишээгээр нотолж болно.  Хамгийн наад захын жишээ гэхэд “Сод Монгол”-ын Н.Анандбазарыг сонгуульд нэр дэвших эрхээ намаасаа авсны орой найзуудтайгаа  наргиж байхад нь АТГ сүр дуулиантайгаар баривчилсан.  Сонгууль өнгөрсний дараа ямар ч тайлбаргүйгээр, ямар шалтаггүйгээр суллаад явуулчихсан шүү дээ. Энэ мэт их мөнгөний идсэн уусан гэх хэргийг АТГ-аас хэвлэлээр дамжуулан зарладаг эцэст нь хэн нэгний нэр төр, сэтгэл санаа, гэр бүлд учруулсан хохирлоо ядаж л “уучлаарай” гэсэн үгээр цайруулж байсан удаагүй.   

 

Одоогоос хоёр жилийн өмнө АТГ-аас Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайханыг хорьж шалгах явцад сэжигтэн амиа алдсан хэрэг гарсан юм. Одоо хүртэл түүнийг эмчлэхээс татгалзсан эмч нарт дээрээс тушаасан нөхөр хэн байсан нь тогтоогдоогүй мөн төрийн тусгай газар амиа алдсан Д.Амарсайханы үхэлд хэн ч хариуцлага хүлээгээгүй байгаа билээ.

 

Тиймээс Үндсэн хуулийн бус АТГ-ын Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчих болсны ард мөн энэ газрыг айлгадаг, айдаг “арслан” хэвээр үлдээх сонирхол бүхий улстөр-эдийн засаг-хуулийн бүлэглэл байна гэж хардаж болохоор.

 

Энэ талаар нийтлэлч Б.Баабар “АТГ гээд хуучны Намын хянан шалгахаас доор газар гараад ирсэн, адгийн амьтдын матаас бичиж хорслоо тайлж, хөрөнгийг нь булаахад тусалдаг байгууллага уу? Үндсэн хуулийн бус энэ байгууллага өөрөө мөрдөх, тагнах, прокурордох, яллах, хүчирхийлэх, бие даан хардах, гүтгэх мэдэлтэйгээрээ Үндсэн хуулийн бүхий л инстүүцүүдийн дээр гарч тэднийг айлгаж байх “эрхтэй”. 1935 онд байгуулагдангуутаа л нам төрийн дээр гарч улс орон удирдаад явсан Дотоод явдлын яамтай нэн төстэй” хэмээн бичиж байсан  билээ.

 

Хууль хяналтын байгууллагуудын эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  АТГ-ыг “хадны мангаа”  хэвээр үлдээх, түүгээрээ улстөрчдийг айлгаж, Монголын төр засгийг гартаа барих гэсэн нэг том санаархал зарим улстөрчид, нам, фракцийн бүлэглэлд байгаа л байх.  Гэвч, АТГ авлигатай тэмцэх үндсэн үүрэгтэй болохоос  улстөрждөг, улстөрчдийн хэн нэгнийгээ намнахад ашигладаг, цаашлаад эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхэд тусалдаг байгуулага биш баймаар. Даанч харамсалтай нь,АТГ-т ард түмэн итгэхээ больсон байна.т  Мөн мөрдөн байцаах явцад бусдын хэргийг задруулахгүй гэсэн хуулиа зөрчдөг нь АТГ-ын байцаагчид. Шүүхээс гэм буруу нь тогтоогдоогүй байхад бусдыг их хэмжээгээр идсэн, уусан хэмээн зарладаг, нэр төрд  нь халддаг, олон нийтэд буруу ташаа ойлголт өгдөг явдал АТГ-ын хувьд энгийн үзэгдэл.

 

 Энэ байгууллага сүүлийн гурван жилд хичнээн хүнийг хорьж шалгасан бэ гэвэл эвгүй хариулт сонсч магадгүй. Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Татварын ерөнхий газраас өгсөн мэдээгээр АТГ зөвхөн улстөрчдийг айлгадаг арслангаас гадна бас бизнесийнхнийг дарамталдаг “хадны мангаа” болж хувирсныгч батлах болсон юм даг.   Мөрддөг, тагнадаг, хорьдог, хүний эрхэнд халддаг, гүтгэдэг, эрүүдэн шүүдэг зэрэг эрх мэдлийг эдэлж байгаа  АТГ газар өнөөдөр Үндсэн хуулийн бүх институцийн дээр /Б.Баабарын хэлсэнчлэн/ мөн хууль, шүүх, прокурор, улстөрчид, энгийн иргэд гээд бүгдийн хөлсийг чихрүүлдэг газар болж хувирсан билээ.  Чухам энэ ганц шалтгаан АТГ-ын эрх мэдлийг хязгаарлах хуулийг батлах үндэслэл болох ёстой.  Үнэндээ өнөөдөр тэднийг шүүмжлэх нь битгий хэл өмнөөс нь эгцэлж харах хүн, байгууллага Монголд байхгүй болоод байгаа.

 

Хууль тогтоох төрийн дээд байгууллага болохыг нь  Үндсэн хуулиар хуульчилсан УИХ болон, эцэг хуулиар олгосон эрхийн дагуу гишүүдийн хууль санаачлах эрхэнд халдаж байгаа АТГ-ын дээр  өнөөдөр “хөх тэнгэр”-ээс өөр юу ч үгүй.

 

Эцэст нь хэлэхэд энэ байгууллагыг арслан хэвээр  үлдээх хүсэлтэй  улстөрийн бүлэглэлүүд маргааш өөрсдөө бариулж идүүлэхгүй гэсэн баталгаа байхгүй билээ.

 

            Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Алтанхуягийн ард түмнийхээ төлөө хийсэн ажлыг харлуулах гэж дайрч байгаа улс төр-эдийн засаг-гарал үүсэл-хууль хяналтын мафийн бүлэглэлийн эрх ашгийг төлөөлж хамгаалж байдаг Б гэх нөхөр одоо бас Алтанхуягийн Үндсэн хуулийн зөв хэрэгжилтийн төлөөх тэмцлийг булаацалдаж, буруу замаар оруулах гэж чармайж байгаа нь энэ бичвэрээс тодорхой харагдаж байна. Учрал гэсэн хуурамч нэрээр нууцлагдсан этгээд Алтанхуягийн нэр хүндийг бууруулах, унагахын тулд Б гэгчийн хэлсэн ярисаныг илүүд тавьж, Алтанхуяг бус Б гэгч л их мундаг хүн байгаа юм гэсэн ойлголтыг нийтэд өгөхүйцээр бичсэн байгаа нь хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлөх гэсэн манипуляцийн хэлбэр юм...
2015-06-27
Зочин:
АТГ муу ажиллаж байгаа Оюу толгой гэрээг зурсан асуудалтай хумуусийг одоо болтол шалгахгуй УИХ гишуун хуртэл мэдээлээд байгаа асуудлыг шалгахгуй байна гэдэг цаанаа захиалгат байгууллага болсон гэх хардлагыг ард тумэнд торуулээд байгаа шуу дээ. Баярцогт гишуун, С. Баяр нарыг яагаад шалгахгуй тойроод байгаа юм сонин байна шуу акулуудад ээлтэй жараахайнуудад халтай л байгууллага болоод байгаа учир татан буулгаж дахин томилохдоо шинэ бохирдоогуй шудрага хумуусээр бурдуулье
2015-06-26
Зочин:
авлига авахгүй байвал АТГ айх учир юун, АТГ маш сайн ажиллаж байна
2015-06-26
666:
tatan buulga 1937 onii Do yamiig
2015-06-26
Зочин:
АТГ сайн ажиллаж бгаа ш дээ улс төрчид өөрсдөө намнуулах юм хийхгүй улс эх ороныхоо шудрагаар ажиллавал болоо юм биш үү
2015-06-26
Дорж:
Атг ыг улам бэхжуулэх авилгал авсан хунийг чанга шийтгэхгуй болохоор ийм байдалд орж байгаа юм шуудээ
2015-06-26
Дорж:
Атг ыг улам бэхжуулэх авилгал авсан хунийг чанга шийтгэхгуй болохоор ийм байдалд орж байгаа юм шуудээ
2015-06-26
Зочин:
Авилгагч нарыг шийтгэхийг ард тумэн шаардаж байхад юугаа догосоод байгаа юм
2015-06-26
Зочин:
Авилгагч нарыг шийтгэхийг ард тумэн шаардаж байхад юугаа догосоод байгаа юм
2015-06-26