Чилид эмх замбараагүй байдал үүсчээ

Чилийн олон мянган оюутан боловсролын салбарт өөрчлөлт оруулахыг шаардаж жагсч эхэлсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Хоёр өдөр үргэлжилж буй жагсаал өнөөдөр хяналтаас гарч, оюутнууд цагдаагийнхантай мөргөлдөж нийслэл Сантьяго хотноо эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Оюутнууд, цагдаа нарын эсрэг чулуу шидэхээс гадна өөрсдийн суралцдаг сургуулийнхаа сандлыг шатааж, эсэргүүцлээ илэрхийлжээ.
Цагдаа нар жагсаалыг тараахын тулд даралттай ус, цахилгаан бороохой зэргийг ашигласнаас болж мөргөлдөөн үүсчээ. “Боловсролын шинэчлэл, оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөл” гэх уриатай тус жагсаалд Чилийн 11 их, дээд сургуулийн 2500 гаруй оюутан оролцож байгаа аж.
Ерөнхийлөгч Мишель Башеле оюутнуудыг өөрсдийн хүсэлтээр тарахгүй бол их баривчилгаа зохион байгуулахаа сануулжээ. Тэрбээр цагдаагийнхныг галт зэвсэг ашиглахыг хатуу хориглосон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ