МУГЖ Э.Амартүвшин, СТА Ш.Наранчимэг нар хосолно
2015-06-26

Үндэсний сонгодог бүтээл Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг дуурь болгон тавьсны 65 жилийн ой энэ онд тохиож байна.

 

Энэхүү түүхэн жилд тус дуурийг анх удаа задгай талбайд буюу долоодугаар сарын 10-ны өдрийн 21:00 цагаас Чингисийн талбайд тоглохоор болсон юм.

 

Наадмын үдэш Чингисийн талбайд тоглогдох уг дуурийн гол дүрийн жүжигчдийг сонгон шалгаруулалтаар тодруулсан байна.

 

Улмаар Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дүрд 13 дуучин өрсөлдсөнөөс Юндэнд МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад СТА Ш.Наранчимэг, Балганд Ж.Бямбажав, Хоролмаад МУГЖ С.Мөнгөнцэцэг нар шалгарчээ. 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Saak:
Yuniih ni songon shalgruulalt baihab dee duuriinhan ni dotroo ursuldsun baina
2015-06-27