Хэт даврагчид Кувейт хотноо халдлага үйлджээ
2015-06-28

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Кувейтийн нийслэл Кувейт хотноо өчигдөр 14.00 цагийн үед халдлага үйлдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Халдлагын үеэр 27 хүн амиа алдаж, 15 хүн шархтсан тухай албаныхан мэдэгдэв.

 

Амиа золиослогч сүмийн гадна өөрийгөө дэлбэлсэн байна.  Халдлага гарсан сүмд ойролцоогоор 57 хүн байсан хэмээн гэрчүүд ярьжээ.

 

Шархтсан хүмүүсийн биеийн байдал тун муу байгаа учир амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүйг албаныхан санууллаа.  Халдлага Кувейт хотын зүүн хэсгийн Аль-Савабер дүүрэг дэх Имам Садик сүмд болсон байна. Энэхүү халдлагын дараа “Халифын вант улс” бүлэглэл мэдэгдэл хийж, сүмийн халдлагыг  зохион байгуулснаа мэдэгдсэн аж.  Кувейт хотын захирагч Табет аль Муханна нийслэл хотноо хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна. Тэрбээр “Хэт даврагчдад заавал хариуг нь барих болно. Харамсалтайгаар амиа алдасан иргэдийнхээ амийг нэхэхээ мэдэгдэж байна” гэж хэлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13
уншигч:
Мэдээлэл дэндүү оройтож тавигдаж байна . Энэ бол 5 дахь өдөр болсон. Мөн Тунис, Францад халдлагууд болсон . Энэ тухай CNN ,BBC болон олон олон сувгаар нэвтрүүлж байсан.
2015-06-28