Кимийн аав шоутай болно

Реалити шоуны од Ким Кардашианы аав Брюс Женнер өнгөрсөн сарын эхээр хүйсээ солиулах мэс засалд орж, эмэгтэй болсон юм. Тэрбээр нэрээ өөрчилж Кайтли Женнер болгосон билээ.
Олны анхаарлыг татаад буй Кайтлин Женнер гэр бүлээсээ тусдаа реалити шоутай болохоор төлөвлөж эхэлсэн байна. Кайтлин шоуныхаа нэрийг “Өөрчлөгдөхийг хүсч байна уу” хэмээн нэрлэжээ. Энэхүү реалити шоунд санхүүгийн боломжгүйгээсээ болоод хүйсээ солиулах хагалгаанд орж чадахгүй байгаа бүлэг хүмүүст зориулсан байна.
Тэрбээр азтай гурван оролцогчийг хагалгаанд оруулж, мөрөөдлийг нь биелүүлэхээр болсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Кайтлин оролцогчдыг тусгай байранд 100 хоног байрлуулах бөгөөд хатуу, хүнд даалгавар явуулж, ялагчдыг тодруулах аж. Шоуг цацах эрхийг “TMTV” суваг худалдан авахаар Кайтлинтэй ярилцаж байгаа гэнэ.
Кимийн аав твиттертээ “Өөрийгөө нуух хэрэггүй. Алив нуугдаж буй газраасаа гараад ирцгээ. Зорилгоо биелүүлэхэд чинь би туслья” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ