Кристинагийн өгсөн бэлгийг зарна
2015-06-28

 

Дуучин Уитни Хюстоны охин Бобби Кристинагийн биеийн байдал эрс муудаж, өнгөрсөн долоо хоногт энгийн тасгаас эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн билээ. “Тэрбээр ухаан орох эсэх нь тодорхойгүй байгаа” хэмээн охины аав Бобби Браун мэдэгджээ.

 

Тэгвэл Уитнигийн өргөмөл хүү Ник Гордан, Кристинагийн бэлэглэсэн гар утас, бөгж, гутал, пүүз, шил, цамц, машин, унадаг дугуй зэргийг дуудлага худалдаагаар зарахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ник ийнхүү сүйт бүсгүйгийнхээ бэлэглэсэн бэлгийг зарж буй шалтгаанаа Кристинаг илүү сайн, чадвартай эмч нартай эмнэлэг рүү шилжүүлэхийн тулд дээрх шийдвэрийг гаргасан гэжээ.

 

Гэхдээ охиныхоо эмнэлэгийг сольж, өөр газар руу шилжүүлэхийг Бобби эсэргүүцэж “Ник юу гэж бодох нь хэнд ч хамаагүй. Зүгээр л охиноос минь холд” гэж жиргэжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин