Тунист халдлага гарч, 38 хүн амиа алджээ
2015-06-28

 

Тунисын Сус хотын ойролцоох амралтын газарт өнгөрсөн баасан гаригт Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин хэмээн өөрийгөө нэрлэсэн залуу халдлага үйлдэж, 38 хүний аминд хүрсэн байна.

 

Тус улсын Ерөнхий сайд Хабиб Ессид халдлагын дараа орон даяар хамгаалалтаа чангатгахыг үүрэгдэж, аюулгүй байдлын үүднээс жуулчдыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгджээ.

 

Халдлага үйлдэгч нь Сейфеддине Резгуй гэгч оюутан залуу байжээ. Түүнийг цагдаа нар буудаж, аюулгүй болгосон юм. Залуугийн цахим хуудсыг шалгаж үзэхэд “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоо тогтоож байсан нь тогтоогджээ. Гэхдээ хэт даврагчид залууг халдлага үйлдэхийг шаардсан эсвэл санал болгосон гэх баримтыг хараахан олоогүй байна.

 

Эргэн сануулахад өнгөрсөн гуравдугаар сард Тунисын нийслэлд байрлах “Бардо” үндэсний музейд зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж, 22 хүний аминд хүрсэн юм. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь жуулчид байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин