Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрчээ
2015-06-29

 

АНУ-ын Дээд шүүх ижил хүйстнүүдийн гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Дээд шүүхийн шүүгч Энтони Кеннеди “AFP” агентлагт “Хүн бүхэн тэгш эрхтэй” гэж ярьжээ. Шүүхийн шийдвэрийн дараа АНУ-ын 200 гаруй хотноо ижил хүйстнүүд баярын жагсаал зохион байгуулж, “Бид яллаа”, “Биднийг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа” хэмээжээ. Жагсаалд ойролцоогоор таван сая хүн оролцсон байна. Жагсагчид ижил хүйстнүүдийн бэлгэдэл болсон солонгон өнгийн далбааг барьжээ.

 

Тус улсын Ерөнхийлөгч Барак Обама төв телевизээр “Бидний ялалт. Одоо нуугдах хэрэггүй. Өнөөдрөөс та нарыг хэн ч доромжилж, гомдоож чадахгүй” гэж хэлжээ.  АНУ-д ижил хүйстнүүдийн гэрлэлтийн хуулийн маргаан 12 жил үргэлжилсэн юм.

 

Дээд шүүхийн шийдвэр ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хориглодог Алабама, Арканзас, Жоржиа, Кентакки, Луйзана, Мичиган, Миссиппи, Миссури, Небраска, Хойд, Өмнөд Дакота, Охайо, Теннесси, Техас мужид хүчин төгөлдөр хэрэгжихээр болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин