Буддын шашны тэргүүн, XIV далай лам өчигдөр 80 насныхаа төрсөн өдрийг дэмжигчидтэйгээ тэмдэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Далай ламын төрсөн өдөр ирэх сард болох ч зохион байгуулагчид урдчилан тэмдэглэж, баяр хүргэжээ.
Тэрбээр Британи улсад зохион байгуулагдсан “Golden Oldies as the 45th Glastonbury Festival”-д оролцсон байна. Зохион байгуулагчид энэ жилийн наадмыг Түвдийн тусгаар тогтнолыг дэмжиж, тус улсын далбааг байршуулж “Хятад, Түвдийг тайван орхи” хэмээжээ. Мөн оролцогчид Түвдийн далбааг барьж эцсээ хүртэл Далай ламын улс төрийн бодлогыг дэмжихээ амалсан байна.
Далай лам талархалаа илэрхийлээд “Түвд бол бурхны орон. Үхэхээсээ өмнө эх орондоо очихыг хүсч байна. Би зүүдэндээ эх орондоо очиж, ногоон зүлгэн дээр алхдаг. Ямар сайхан байдаг гээч. Одоо төсөөллийг бодит зүйл болгомоор байна. Эх орноо санаж байна. Өнөөдөр эх орондоо очвол үхсэн ч харамсахгүй. Би 80 насалсан. Одоо харамсахгүй” гэж хэлжээ. Өнгөрсөн оны сүүлээр Далай лам Британийн “www.telegraph.co.uk” сайтад ярихдаа “Өөрийнхөө хойд дүр буюу XV далай ламыг тодруулахгүй” гэсэн юм. Тэрбээр “Би энэ насандаа зовж шаналсан. Тиймээс дараагийн үеэ тодруулахгүй” гэж ярьсан билээ.
Далай лам өчигдөр мөн “XV далай лам тодрохгүй. Би насаараа зугтлаа. Түүнийг ч гэсэн зугтаасай гэж хүсэхгүй байна” гэж мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг