Олимпийн аваргууд Монголд барилдана
2015-06-29

Жил бүр Монгол Улсад зохион байгуулагддаг жүдо бөхийн “Чингис хаан гран-при” тэмцээн ирэх долдугаар сарын 3-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

 

Уг тэмцээнд Оросын жүдо бөхийн олимпийн гурван аварга ирж оролцоно гэж ОХУ-ын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахоах дасгалжуулагч Дмитрий Морозов “ИТАР-ТАСС” ярьжээ.

 

Тодруулбал, 2012 оны Лондонгийн олимпийн жүдогийн төрлөөс алт авсан Арсен Галстян, Мансур Исаев болон Тагир Хайбулаев нар ирэх аж. Тэд зургадугаар сарын 30 буюу маргааш Монгол Улсад ирэх гэнэ.

 

Харин 73 кг-д барилддаг Мансур Исаев олон тооны бэртлийн улмаас барилдахгүй байж байгаад “Чингис хааны гран-при”-д анх удаа барилдах бол 100 кг-д барилддаг Тагир Хайбулаев мөн л бэртлийн дараа эргэн ирж байгаа аж. 

 

Сонирхуулахад, 100 кг-д барилддаг Тагир Хайбулаев Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, олимпийн алтан медаль Н.Түвшинбаярыг 2012 оны олимпод аваргын төлөөх барилдаанд давж алтан медаль авч байсан юм. Тухайн барилдааны өмнө Н.Түвшинбаяр хүнд бэртэл авсан байсан бөгөөд ялагдахад нь уг бэртэл нь нөлөөлсөн билээ. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
зочин:
оросууд жүдо бохоор үнэхээр хүчтэй юмаа олимпийн 3 аварга нэг олимпоос торсон гэхэд мундаг байна дэлхийд энэ цаг үед оросийн жүдочид хамгийн хүчтэй байна дийлдэхээ болилоо гайхамшигтай
2015-07-20
202.179.11.42-д:
за х у ц аа чамайг бодвол хийсэн юмтай хэлэх үгтэй хүн чи намайг ч барилдаад дийлэхгүй юм байж олимпийн хос медальтай хүнтэй арсалдаад дэмий биз дээ чам шиг нь байтугай чамаас цаадах нь ур чадварыг нь хүлээн зөвшөөрөөд дэлхийд танигдсан хүн чамайг монголд хэн ч танихгүй шүү дээ аягүй бол хажуу айл чинь хүртэл танихгүй за юу
2015-06-29
Зочин:
унасан бөхд.......................
2015-06-29