Дидди тайзан дээр унав
2015-06-29

 

Реппер Дидди Лос Анжелес хотын “Microsoft” театрт зохион байгуулагдсан “BET Awards”-ийн үеэр тун эвгүй байдалд орсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр “All About The Benjamins” дуугаа дуулж байхдаа үзэгчдийн өмнө унажээ.  Азаар реппер залуу хүнд гэмтээгүй бөгөөд дуугаа үргэлжүүлж дуулсан байна. Олон дуучин ар араасаа гарч, завсаргүй дуулж байсан бөгөөд зохион байгуулагчид тайзыг цэвэрлэх боломжгүй байжээ. Тайз хэтэрхий халтиргаатай байсан учир реппер Ники Минаж унах дөхсөн байна. Зохион байгуулагчид реппер Диддигээс уучлалт гуйжээ. Дидди твиттертээ “Бурхан минь,  ямар муухай байв аа. Дуугаа зогсооно гэдэг утгагүй хэрэг. Миний дууг үхэл зогсоох ёстой” гэж жиргэжээ.

 

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хүүгийнхээ сургуулийн багшийг зодож, танхайрсан хэргээр цагдаагийнханд баригдсан билээ. Дидди багшийг хэл амаар доромжлохоос гадна галт зэвсгээр сүрдүүлсэн нь тогтоогдсон юм. Энэхүү хэргийн шүүх хуралд ирэх сарын 14-нд Нью Йорк хотноо болно.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zaluu zochin:
goe youm aa ha ha bas ih ineedtei
2018-06-27