Крис Брауныг үл тоов
2015-06-29

АНУ-ын Лос Анжелес хотын “Microsoft” театрт зохион байгуулагдсан “BET Awards”-д холивуудын 50 гаруй уран бүтээлч оролцож, шилдгийн төлөө өрсөлдлөө. Танхайн хэргээсээ болж урлагийн карьертээ том хар цэг тавиад буй дуучин Крис Браун “BET Awards”-аас хоёр шагналын эзэн болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Шилдэг эрэгтэй R&B дуучин”, “Шилдэг уран бүтээлч” номинацид ялалт байгуулсан байна. Браун “Шилдэг дуу гаргахад минь тусалсан эгдүүтэй охин Ролитидоо баярлалаа. Чи бол миний бурхан” хэмээн хэлжээ.

 

Түүнийг ийнхүү хэлж байхад танхимд цугларсан бүх уран бүтээлч, зочид босч алга ташсан байна. Харин Рианна түүнийг үл хүндэтгэж суудлаасаа ч босоогүй байна. Мөн тэрбээр Брауныг үг хэлж байхад гараараа чихээ дарж байжээ. Энэ жилийн наадмын улаан хивсний ёслолд Браун экс найз бүсгүйчүүд болох Рианна, Куричче Тран нар оролцсон байна. “Браун тэдэнтэй үг дуугарахгүй, танихгүй мэт жүжиглэж байсан” хэмээн “TMZ” сайт бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин