Барилга нурж, хүн гэмтжээ
2015-06-29

Балба улсын нийслэл Катманду болон Похаро хотноо өнгөрсөн сард 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлтийн үеэр 8000 хүн амиа алдаж, 1.5 сая гаруй иргэн орон гэргүй болсон. Катманду хотын төвд байрлах нэгэн сүмийн төв хаалга өнөөдөр 14.00 цагийн үед гэнэт нурсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нурангид нэг эмэгтэй, хоёр морь дарагджээ. “Эмэгтэйн биеийн байдал тун муу байгаа” хэмээн эмнэлгийн байгууллагаас мэдээлсэн байна.

 

Балбын Засгийн газар, олон улстай хамтарч Катманду хотыг сэргээн босгох ажлыг эхлүүлж байна. Эхний ээлжинд эвдэрсэн зам, талбайг янзалж байгаа юм. Газар хөдлөлтийн улмаас Катманду хотын ихэнх барилга байгууламж нурсан. Үлдсэн барилгууд хэзээ мөдгүй нурж магадгүй байгаа юм. Өнгөрсөн амралтын өдөр хоёр давхар барилга нурж, 11 хүн гэмтжээ.

 

Ерөнхий сайд Сомаль Койрала иргэдээ сонор сэрэмжтэй байхыг сануулаад, өндөр барилгын доогуур явахгүй байхыг анхааруулсан байна. Олон улс Балбад нийт 470 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин