Төөрсөн иргэнийг мэнд олжээ

Туул голын эрэг дагуух бургасанд төөрсөн иргэн Ж /29 настай, эрэгтэй/-ийг Онцгой байдлын албан хаагчид эсэн мэнд олжээ.
Түүнийг БЗД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Аврагчид өчигдөр өглөө 05:11 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Минж үржүүлгийн тохойд Туул голын усанд иргэн Ж осолдсон байж болзошгүй гэсэн дуудлагыг хүлээн авч, эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ