Мьянмарын Ерөнхийлөгч нутаг буцлаа
2015-06-30

 

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, Гадаад хэргийн яамны Ази,Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Н.Наранбат, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тит Лин Он нар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийг үдэж мордууллаа. Тейн Сейн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийгээд буцаж буй юм. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүд ганцаарчилсан уулзалт хийлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар өргөтгөсөн хэлэлцээ хийсэн юм. Энэ үеэр хоёр тал худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, соёл, эдийн засаг зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв.

 


Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээрт , Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын нийслэл Нэйбидо хотын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.

 


Түүнчлэн Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Айлчлалын үеэр Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхлаа. Энэхүү айлчлал нь 1956 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн ач холбогдолтой байв

Shuud.mn
Сонин хачин
pvvjee:
ardchilsan nam zasag bariad mun ch ih ym hiij bga shv demjij bna
2015-06-30
oldoh:
ene ailchlalaar olon olon vr dvntei ajil heleltseer bii bolson bhaa bas neg tom amjilt shv
2015-06-30
irgen:
2 ulsiin hoorondiin hariltsaa ulam shan boloosoi
2015-06-30
hhahah:
Tevcheertei ard tumen yumaa Neg ulsiin yoronkhiilogch irekheer ard tumnee garguund ni hayad zamiig ni heden tsagaar haaj ene haluund ard tumiikhee bukhimdaliig hurguullee
2015-06-30
Зочин:
ashgui dee zam ongoih ni
2015-06-30