Чуулган хуралдаж байна
2015-06-30

 

УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан, Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулан батлав. Дараагаар нь  “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

 

Аудитын газраас энэ жил 5033 тайланд аудит хийж, 540 санал хүргүүлжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд Засгийн газарт асуулт тавьж, санал хэлж байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
hahah:
76 huniig suuj baij huuli batla gesen gargasan bolokhoos 20 hun huuli batlaad hereggui bolov uu Duugardag ard tumen gej baina uu Mongolchuudaa. Nuulgui helekhed zarim gishuud Barag ailiin nairand urigdaad ug heldeg bolson baina
2015-06-30