Ц.Мөнхтөр: Наадмаар 5 хоног амарна

img

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар 40 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Хуурайшилт үргэлжилж болзошгүй

 

 

Тэрбээр:

 

-Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 10 гаруй хуулийн төсөл, үзэл баримтлалд санал өгөх, дэмжих асуудлыг  хэлэлцлээ. Хууль эрхзүйн хүрээнд олон хуулийн төсөл дээр ажилласан Засгийн газрын хуралдаан байлаа. Дээр нь 2015 оны  хавар, зуны цаг агаарын нөхцөл байдал, тариалалт, зуншлага, цаашдаа намаржилт, өвөлжилтийн талаар ямар арга хэмжээ авах талаар хэлэлцлээ.  БОНХАЖ-ын сайд  Д.Оюунхорол  5, 6 дугаар сарын цаг агаарын  нөхцөл байдлын тухай дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. 1940 оноос цаг агаарын нөхцөл байдал 2,5 хэмээр дулаарсан,  ордог хур тунадасны хэмжээ 10 хэмээр  буурсан.

 

Энэ жил дэлхий дээр олон газар хүчтэй халалт болж байна. Монголд хэдийгээр хүчтэй халалт болоогүй ч гэсэн ерөнхийдөө хуурайвтар байна гэж дурдсан. Нийт газар нутгийн  40 хувьд нь зуншлага гайгүй, 40 хувь нь дунд зэрэг, 20 хувь нь хуурайшилтай байна. Энэ байдал цаашдаа үргэлжилж болзошгүй гэсэн дүгнэлт хийж байна. Энэ жил Монгол Улсын газар нутагт  төл хүлээн авалт сайн байгаа.  Одоогийн байдлаар 70 орчим сая  мал зусч байна. Иймээс хадлан тэжээлээ сайн бэлтгэх хэрэгтэй.

 

71 мянган га-гаар илүү тариалжээ

 

Мөн ХХАА-н сайд Р.Бурмаа хаврын тариалалтын талаар мэдээлэл өгчээ. Энэ хавар 71 мянган га-гаар илүү тариалалт хийгдсэн байна. Газар тариалангийн бүс нутаг хуурайшилттай байгаа тул   үүлэнд нөлөөлөн бороо оруулах шаардлагатай гэлээ.

 

Эрчим хүчий сайд Д.Зоригт өвөлжилтийн бэлтгэл,  станцуудын нөхцөл байдлын талаар мэдээлжээ.  Монгол Улсын төсвийн бүст III, IV станцын өргөтгөлийн ажилтай холбоотой дулаан, цахилгааны асуудалгүйгээр өвөлжих боломжтой аж.  Харин Өмнөговийн дулааны цахилгаан станц хүнд байдалтай байгаа гэнэ. Тодорхой хэмжээний санхүүжилт хийж, техникийн шинэчлэл хийхгүй бол өвлийг давахад хүнд  ажээ. Баруун бүст төлөвлөсөн хэмжээнд шинэчлэл хийж чадаагүй учраас ОХУ-аас эрчим хүч авах байдал үргэлжилнэ.

 

Түүнчлэн, “Өнгөрсөн оноос Улсын их баяр наадмаар тав хоног амардаг болсон. Энэ жил амралтын хоёр өдөр  нь  бямсба, ням гаригт таарч байгаа. Тиймээс тус хоёр өдрийг шилжүүлж, нийт 9 хоног амрах асуудал яригдсан. Өнгөрсөн долоо хоногт иргэдээс санал авахад олонх нь дэмжээгүй тул амралтын өдрийг хэвээр үлдээсэн. Тиймээс  ажлын өдрүүдэд өөрчлөлт орохгүй, наадмаар 5 хоног амрахаар шийдвэрлэсэн ” хэмээн Ерөнхий сайдын зөвлөх мэдээллээ.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

т э н э г монголчууд амрахаа л бодно:
юу хийсэн гэж 9 хоног амрах вэ хүн амаа цөөхөн болгох гээгүй л бол 5 хоног амраад ажлаа хий ер нь ажлын 6 өдөртэй болох хэрэгтэй цалин мөнгө байхгүй гэсэн мөртлөө ажил хийх дургүй ядаж нэг өдөр ч гэсэн ажил хийж мөнгө ав хувийн компаниуд ажилчдаа 6 пахь өдөр ажлуулчихаад цалинг нь өгдөггүй шүү дээ хүний хөлс хүчийг сордог газрууд мөнгөө өг
2015-06-30
5 honog chi teneg yum uu:
Zochon
2015-06-30
Зочин:
9 honog amraya
2015-06-30