Кейти хамгийн баян уран бүтээлч болжээ
2015-06-30

Дуучин Кейти Перриг “Forbes” сэтгүүл энэ оны хамгийн их ашиг олсон уран бүтээлчээр тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэ онд нийт 27 оронд 174 тоглолт хийж, нийт 135 сая ам.долларын ашиг олсон байна. Тус сэтгүүлийн ирэх сарын нүүр хуудсыг Кейти чимжээ. Кейти анх удаагаа хамгийн баян уран бүтээлчээр тодорч байгаа юм. Тэрбээр 2010 онд 14, 2011 онд 12, 2012-2013 онд долоодугаар байрт жагсч байжээ.

 

Харин удаах байрт кантри дуучин Тэйлор Свифт орсон байна. Тэйлор аялан тоглолт болон цомгоосоо 80 сая ам.долларын цэвэр ашиг олсон бол дуучин Бейонси “Run the On” тоглолтоос 60 саяыг олжээ. Дуучин Лейди Гага 59 сая, реалити шоуны од Ким Кардашиан өөрийн селфи ном, шоу, зураг авалт, брэндийн сурталчилгаанаас 52 сая ам.долларын ашиг олсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин