Онгоцны ослоор 100 гаруй хүн амиа алджээ
2015-07-01

Индонезийн цэргийн тээвэрлэгч “C-130” онгоц Медан хотод осолдож 100 гаруй хүн амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Онгоц Медан хотоос Натуна аралд очихоор төлөвлөж байжээ. “C-130” онгоц арлын чиглэж явахдаа өчигдөр 16.00 цагийн үед хоёр давхар орон сууцны барилга мөргөж осолдсон хэмээн албаныхан мэдээлэв.

 

Ослоор багийн 12 гишүүн болон 113 зорчигч амиа алджээ. “Одоогоор багийн зургаан гишүүний цогцос олдоогүй байгаа бол аврагчид 65 зорчигчийн хэн болохыг нь тогтоож, гэр бүлтэй нь холбогдсон” гэж Индонезийн Үндэсний аврах агентлагаас хэвлэлийнхэнд мэдээлжээ.

 

Онгоцонд хэдэн хүн зорчиж явсан тодорхойгүй байна. Амиа алдсан зорчигчдын ихэнх нь Индонезийн цэргийн албан хаагчдын гэр бүлийнхэн гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин