Г.Ариунбаатар 100 мянган долларын төлөө өрсөлдөхөөр боллоо
2015-07-01

Дөрвөн жил тутамд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд манай улсаас Б.Батжаргал, Ч.Энхтайван, Ч.Бадрал, н.Оюунчимэг, Г.Ариунбаатар нар оролцсон юм. 

 

Тэгвэл МУГЖ дуучин Г.Ариунбаатар тус тэмцээний финалд шалгарч үлджээ. 

 

Энэ тухай өөрийн цахим хуудаснаа "Сайн байцгаана уу. Та бvхэндээ энэ едрийн мэндийг хvргэе. Хегжмийн урлагийн хамгийн том баяр болох Дэлхийн нэрт хегжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд 39 орны 500-гаад уран бvтээлч видео илгээснээс эрэгтэй гоцлол дууны терелд 40 дуучин тэнцэж, Монголоос 5-н дуучин шалгарч оролцохоор болсон билээ. Уг уралдаан нь 4-н vе шаттайгаар явж эхний шалгаруулалтаас 20, дараагийнхаас 10, тэгээд 4 vлдэж енөөдер Финалын шалгаруулалт боллоо. Миний хувьд ОХУ-ын А.Жvжигчин Дарим Линховоин багштайгаа урт хугацаагаар бэлтгэл хийсний vр дvн гарж 4-н дуучны нэгээр vлдэж чадлаа. Одоо 7-1ны орой москвагийн цагаар 19 цагт хариу гарна. Маш их хичээлээ бас ядарлаа. Намайг байнга дэмжиж чинь сэтгэлийн урам хайрладаг Монгол, Буряадын олон тvмэн та нартаа маш их баярлалаа." хэмээн бичсэн байна.

 

Дашрамд дуулгахад, уг тэмцээнд  дэлхийд нэрээ гаргасан том том дуучид оролцож байгаа юм байна. Шагналын хувьд тэргүүн байр грап-ри цом 100 мянган доллар хүртэх аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Suren:
Amjilt amjilt
2015-07-01
Зочин:
Amjilt husy. 100,0 avaarai. Ok
2015-07-01
Зочин:
amjilt xusie ee, turuuleerei. 100.000-aa avaad tatvaraa toloorei
2015-07-01
болор:
амжилт, түрүүлээрэй,
2015-07-01