Шөнийн чононуудад хориг тавив
2015-07-01

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний дэмжигчид гэгддэг “Шөнийн чононууд” хэмээх байкеруудыг Канадад нэвтрэхийг хориглосон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Канадын Ерөнхий сайд Стивен Харпер “Путиний дэмжигчдийг Канадын хилээр нэвтрүүлэхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэж хэлжээ.

 

Байкерууд ирэх сараас Европын орнуудаар аялахаар төлөвлөөд байгаа юм. Мөн байкеруудыг Польшийн удирдлагууд нэвтрэхийг хоригложээ. Гэхдээ энэ асуудлаар Путин, Польшийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьж зөвшөөрүүлсэн хэмээн “TASS” агентлаг мэдээлэв.  

 

Өнгөрсөн сард Москва хотноо зохион байгуулагдсан Агуу их ялалтын баяраар байкерууд ЗХУ-ын Улаан армийн цэргүүдийн ялалтын жимээр аялцгаасан билээ. Энэ үеэр Польш, байкеруудад хориг тавьснаас болж шөнийн чононууд парадад оролцож чадаагүй юм.

 

Канадын Засгийн газар өчигдөр Украины зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчдыг өнөөдрийг хүртэл Орос зэвсгээр хангаж байна хэмээн мэдэгдэж, Оросын 14 компани, гурван хүнд эдийн засгийн хориг тавьсан билээ.

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Канадын удирдлагуудад дургүйцлээ илэрхийлж “Зүүн хязгаар “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минксийн гэрээний дагуу харьцангуй тайван болсон” хэмээн мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин