Харилцан элчин сайдын яамаа нээнэ
2015-07-01

АНУ, Куба улсууд харилцан элчин сайдын яамаа энэ ондоо багтаан нээхээр болсон тухай “www.nbcwashington.com” мэдээллээ. Элчин сайдын яамаа нээх асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр мэдэгдэл хийхээр болжээ. Тэрбээр твиттертээ “Алхам, алхмаар урагшилсаар элчин сайдын яамаа нээхээр боллоо” гэж жиргэсэн байна.

 

“Вашингтон болон Гаванад элчин сайдын яамаа нээснээр бид илүү ойр дотно нөхөрлөх боломжтой боллоо” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэлжээ.

 

“ВВС” агентлаг “Вашингтон, Гаванад яамд хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна” гэж мэдээлжээ. 1960 оны есдүгээр сард АНУ, Кубад худалдааны хориг тавьснаар хоёр улсын харилцаа муудсан юм. 1961 оны гуравдугаар сард Кубын экс удирдагч Фидель Кастро АНУ-ыг дайснаа хэмээн мэдэгдэж, тус улсын бараа, бүтээгдэхүүн болон визний хориг тавьсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин