“Монгол тээвэр нэгдэл” Авто тээврийн салбарыг хөгжилд хөтөлнө
2015-07-01

 

 

Монгол Улсад  авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой 2015 онд тохиож байна. Ойг зохион байгуулахтай холбогдуулж “Монгол тээвэр нэгдэл” компани өөрийн салбарын компаниудын дунд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Таван Толгойд анх удаа томоохон арга хэмжээг зохион байгууллаа.  

 

 

Монголын авто тээврийн салбарын манлайлагч болох нэр хүнд бүхий тээврийн компаниуд нэгдэж “Монгол тээвэр нэгдэл” компанийг анх 2010 онд байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлж байсан бол өдгөө 20 гаруй компанийн гишүүнчлэл бүхий Үндэсний авто тээврийн зохион байгуулалттай хамгийн том бүтэц болж өргөжжээ. “Монгол Тээвэр Нэгдэл” компани нь Монгол Улсад хэрэгжиж байгаа уул уурхай томоохон төсөл, бүтээн байгуулалтуудын тээвэрлэлтийг орон нутагт болон улс хооронд хийж гүйцэтгэх тээвэр логистикийн үндэсний өргөн сүлжээг бий болгох эрхэм зорилгынхоо хүрээнд амжилттай ажиллаж байгаа үндэсний компаниудын нэгдэл аж.

 

 

Тухайлбал, манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон ЭТТ-н нүүрсний болон Оюутолгойн баяжмалыг тээвэрлэн худалдан авагчид хүргэх үйл ажиллагааг тус компанийн гишүүн компаниуд гүйцэтгэсээр явна.

 

 

 

 

Энэ үеэр “Монгол тээвэр нэгдэл”-ийн  ерөнхийлөгч Б .Соронзонбаатар "Монгол Улсад  авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг зохион байгуулахтай холбогдуулж “Монгол тээвэр нэгдэл” компани салбар  компаниудын дунд ажил мэргэжлийн болон спортын томоохон арга хэмжээг анх удаа зохион байгууллаа" хэмээсэн юм.

 

Харин “Монгол тээвэр нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга, “Тав” ХК-ний захирал С.Ганболд "Энэхүү арга хэмжээ  анх удаа, мөн тээвэрлэлт явагдаж байгаа халуун цэг дээр буюу Тавантолгойд зохион байгуулагдсанаараа онцлог болж байна.  Хүнд даацын, том оврын автомашины жолооч нарын дунд ур чадварын уралдаан тэмцээнийг дээр үед зохиодог байсан. Энэ уламжлал тасраад байсныг  "Монгол тээвэр нэгдэл" эргэн сэргээж байна. Мөн тээвэрчид хамтдаа нэгдэж чадвал ямарч үед Автотээврийн салбарыг унагахгүй авч явж чадах юм" хэмээн онцлов.

 

 

Ур чадварын тэмцээнд тамирчид сугалааны дарааллаар жолоодлогын дараах үйлдлүүдийг хийж гүйцэтгэсэн юм. Үүнд:

 

 

Дугуй солих - Машинаас дугуйг салган авч, Дугуйны хаймирыг задлан буцаагаад дугуйруугаа хийж  машинд суурилуулснаар  даалгавар дуусах юм.

 

Гарааш - Ухрах үйлдлийг гараашийн баруун, зүүн талын 90 градуст байрлуулсан хязгаарлах шонгийн дотор талаас автомашиныг тэгш хэмтэй, дотогш байрлуулсан юм. Ур чадварын тэмцээнд 1-р байрыг Пик-Урал ХХК-ийн жолооч Б.Сугар-Эрдэнэ, 2-р байрыг БИ ЭС КЭЙ ХХК-ийн жолооч С. Мөнх-Эрдэнэ 3-р байрыг МНТК ХХК- ийн жолооч Н.Баттулга нар хүртсэн юм.

 

 

 

 

Хоёр өдөр үргэлжилсэн спортын өдөрлөгийн дараагийн арга хэмжээ гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн байлаа. Зургаан компани хоорондоо өрсөлдөж ‘’Өмнөговь тээвэр нэгдлийн’’ баг тамирчид аваргын алтан медалийг хүртсэн юм. Гар бөмбөгийн тэмцээний мөнгө болон хүрэл медалийг МНТК ХХК болон БИ ЭС КЭЙ ХХК компаний багууд хүртлээ. Харин багийн нийт дүнгээр БИ ЭС КЭЙ ХХК компаний хамт олон тэргүүлж, шилжин явах цомын эзэн болсон юм.

 

 

 

 

Өмнөговь тээвэр нэгдлийн ТУЗ-ийн дарга, “Би Эс Кей” ХХК-ний захирал  Б.Баярсайхан:

 

 

Ийнхүү монгол улсад авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтсан арга хэмжээ ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Цаашид “Монгол тээвэр нэгдэл” ХХК үйл ажиллагаагаа улам өргөжүүлж  жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг дээшлүүлэх, аюулгүй орчинд ажиллах боломж нөхцлийг бүрдүүлж ажиллахаа онцолсон байна.  Уул уурхайн салбарт монголчуудын оролцоо, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр улс орондоо үлдэх үр ашиг дээшилж байгаагаараа онцгой ач холбогдолтой бөгөөд тээвэрлэлт хийхэд тулгамдсан асуудлыг төр засгаас дэмжин ажиллаж эхэлсэн гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм.

 

Shuud.mn
Сонин хачин