Монголчуудын 21.6 хувь буюу 634 мянга нь ядуу
2015-07-01 11:16

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн онд Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг хийжээ. Судалгаанд нийслэл, аймгийн төв, орон нутгийн нийт 16200 өрхийг хамруулсан байна. Судалгаагаар нийт хүн амын 21.6 хувь буюу 634 мянган хүн ядуу гэсэн дүн гарчээ. 2010 онд нийт хүн амын 38.8 хувь буюу 1030.6 мянган хүн ядуу гэсэн үзүүлэлт гарсан байна. Бүсүүдийн ядуурлын үзүүлэлт ч буурчээ. Тухайлбал баруун бүсэд 2010 онд ядуурал 52.7 хувь байсан бол 2011 онд 40.5,  2012 онд 32.3, 2014 онд 26 хувь болжээ. 2010 онд нийслэлчүүдийн 31.2 хувь нь ядуу байсан бол 2012 онд 19.9, 2014 онд 16.4 хувь болон буурсан байна.

Shuud.mn
Сонин хачин