Ээлжит бус чуулган зарлана
2015-07-01

УИХ-ын хаврын чуулган хуулийн дагуу өнөөдөр завсарлах байсан. Гэвч хэлэлцэх асуудал дуусаагүй учир УИХ-ын даргын захирамжаар хугацаа сунган, долдугаар сарын 10-ныг хүртэл хуралдахаар болсон билээ.  Хаврын чуулган 10 хоногийн дараа завсарлах хэдий ч яаралтай хэлэлцэх хууль, тогтоолын төсөл байгаа учир наадмын дараагаар ээлжит бус чуулганыг товлон хуралдуулахаар болжээ.  Эрх баригчид Засгийн газарт хамтарсан улс төрийн хүчнүүдтэй, тэр дундаа МАН-тай хийсэн гэрээний биелэлтийг хангалтгүй гэж  дүгнэсэн байна лээ. Хэрвээ АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр гарвал ээлжит бус чуулганаараа МАН-ыг Засгийн газарт байх эсэхийг ч шийдэж мэдэх ажээ.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин