Бекхэм охиныхоо хүсэлтээр шинэ шивээстэй болжээ
2015-07-01

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм охин Харперийн хүсэлтээр шинэ шивээстэй болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр охиныхоо хүсэлтийг биелүүлж өчигдөр нуруун дээрээ “Сарыг хулгайлах төлөвлөгөө” хүүхэлдэйн киноны туслах дүр минионы өнгөт шивээсийг хийлгэсэн байна.

 

Минион шар өнгөтэй бөгөөд энэхүү шивээсийг хийлгэхэд Бекхэм тэсэхийн аргагүй өвдсөн гэдгээ твиттертээ бичжээ. Бекхэм “Би шивээсэнд тун дуртай. Гэхдээ өнгөт шивээс хийлгэхэд их өвддөг гэдгийг ойлгосон. Хэдий би минионыг тийм ч сайн мэдэхгүй ч гэлээ, охиныхоо хүсэлтээс татгалзаж чадсангүй” гэж жиргэжээ.

 

Викториа Бекхэм нөхрийнхөө шинэ шивээсийг “Төгс” хэмээн магтсан байна. Бекхэмийн бие дээр 40 гаруй төрлийн шивээс байдаг аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин