Осолдсон онгоцонд 141 хүн зорчиж явжээ

Индонезийн армийн “Hercules C-130” онгоц Самарта арлын Медан хотоос Натуна арал руу хөөрч байхдаа орон сууцны барилга мөргөж осолдсон юм. Ослын улмаас 100 гаруй хүн амиа алдаад байгаа. Багийн 12 гишүүнээс гадна онгоцонд 101 зорчиж явсан хэмээн албаныхан мэдээлсэн билээ. Тэгвэл “Онгоцонд зорчиж явсан хүмүүсийн тоо 113 бус 141 байсан” гэж Онцгой байдлын яамнаас мэдээлсэн тухай “Ройтерс” агентлаг уламжлав. Тус онгоцонд багийн 12 гишүүнээс гадна 129 хүн зорчиж явжээ.
Аврагчид ослын газраас 97 хүний цогцсыг гаргаж авч, таних ажиллагааг эхлүүлээд байна. “Амиа алдсан хүмүүсийн дунд Батлан хамгаалах яамны нөлөө бүхий эрхмүүд байгаа” хэмээн тус яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа юм. Аврагчид онгоцны хар хайрцаг болон бүхээг дэх дуу хураагуурыг хайж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ