Селена Гомез гэрлэхийг хүсэв
2015-07-01

Дуучин Селена Гомез өчигдөр “NBS” телевизийн “Өглөөний мэнд америкчуудаа” нэвтрүүлэгт урилгаар оролцсон тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ.  Тэрбээр нэвтрүүлгийн эхэнд экс найз залуу, хөгжимчин Заянтай эргэн нийлсэн тухайгаа ярьжээ.

 

Селена “Би одоо жоохон охин биш. Би хуримаа хийж, хүүхэдтэй болохыг хүсч байна. Нэгэн хэвийн амьдралаас залхаж байна. Амьдралаа өөрчлөхийг хүсч буй ч яаж гэх бодол толгойг минь өвтгөж, өөртэйгээ зөрчилдөхөд хүргэх юм. Мөн дахин ганцаараа үлдэхээс айж байна. Тиймээс л Заянтай эргэн нийлсэн. Тэр бол сайн залуу, сайхан ч залуу. Хэрвээ Заян надтай хамт амьдрахыг хүсвэл шууд зөвшөөрнө.  Хэрвээ Заян надтай гэрлээч хэмээн хэлбэл би баярласандаа болоод галзуурах байх” гэж хэлжээ.

 

Тэд өнгөрсөн сарын эхээр салцгаасан юм. Салалтын гол шалтгаан нь Селенагийн экс найз залуу, дуучин Жастин Бибер билээ. Тэрбээр олон нийтийн сүлжээгээр Заяны нэр хүндэд халдаж, удаа дараа заналхийлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин