“Гэр бүл хөгжил” өдөрлөг болжээ

img

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Өрхийг хөгжүүлье” ажлын хэсгээс “Гэр бүл хөгжил” өдөрлөгийг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулсан байна.

 

Өдөрлөгийг өрх болон гэрээр айлчлах хөтөлбөрийн зорилго, зорилтыг танилцуулах, үйл ажиллагааг сурталчлах, иргэдийг нийгмийн амьдралд идэвхтэй хамруулах зорилгоор зохион байгуулжээ.

 

Тус арга хэмжээнд сумын нийт 9 багийн гэрээр айлчлах аргачлалд хамрагдаж буй өрхийн эцэг, эх, гэрээр айлчлагч, иргэд зэрэг нийт 140 хүн хамрагдсан байна.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ