Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэж байна
2015-07-02

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын гишүүн Д.Ганбатын өргөн мэдүүлсэн “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлаар гишүүд саналаа хэлж, санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүлэв. Хуульзүйн байнгын хороо чуулганы  завсарлагаанаар хуралдаж, эргэж хуралдаанд оруулахыг УИХ-ын дарга даалгалаа.

 

Үргэлжлүүлээд Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслөөр МАН-ын бүлгийн авсан завсарлага дууссан учраас төслийг хэлэлцэж байна.

Shuud.mn
Сонин хачин