Наадмын өдрүүдэд “Монгол хуушуур-2015” фестиваль болно
2015-07-02

 

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран “Монгол хуушуур - 2015” фестивалийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулна. Фестиваль нь Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилготой.


Энэ жилийн наадмаар нийт 850 аж ахуйн нэгжид хуушуурын зөвшөөрөл олгох бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадмаар худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдээс фестивалийн хүрээнд хамгийн том хуушуур хийсэн 2, хамгийн амттай хуушуур хийсэн 2, хамгийн цэмцгэр асартай 2, нийт 6 номинациар 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулж тус бүр 1 сая төгрөгөөр шагнана. Шалгарсан аж ахуйн нэгж, иргэдэд шагналыг нийслэлийн Засаг дарга, дүүргүүдийн Засаг дарга нар Хүй долоон худагт тусгайлан бэлтгэсэн талбайд 07 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагт, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тусгайлан бэлтгэсэн талбайд 07 дугаар сарын 12-ны өдрийн 13.00 цагт тус тус гардуулна.


Фестивалийн хүрээнд наадмын талбайд хуушуурын үйлчилгээ явуулж буй газрууд “Манайд зочлоорой” сэдэвт худалдаа үйлчилгээний асраар үйлчлүүлэх эрхийн бичгийг 20 наадамчдад гардуулна. Мөн батлагдсан хөтөлбөрийн дагуу Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт урлагийн тоглолт, үзэгчдийн дундах тэмцээн, хөгжөөнт хөтөлбөрүүд зохион байгуулах юм.


Наадамчдын дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцаг аялуулж санал авах бөгөөд “Хамгийн амттай хуушуур”, “Хэн олон хуушуур идэх вэ”, “АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн, “Хамгийн том хуушуур”, “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ”, “Хэн хуушуурын гурилыг хурдан  элдэх вэ”,“Би хуушуурыг хамгийн хурдан  чимхэж чадна” тэмцээнүүдийг зохион байгуулна. Мөн дүүрэг бүрийн  наадмын талбай дээрх хуушуурын үйлчилгээний газрууд наадамчдад зориулан танилцуулга, ая дууны мэндчилгээ явуулж чөлөөт үзүүлбэрүүд үзүүлнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
brooklyn:
I URGENTLY NEED A VOODOO LOVE SPELL CASTER TO HELP ME GET MY EX BACK 2023/2024 Email: Drgbogbospellcaster@gmail.com Whatsapp: +234 703 166 3661 This is a very joyful day of my life because of the help Dr Gbogbo has rendered to me by helping me get my ex-husband back with his magic and love spell. I was married for 6 years and it was so terrible because my husband was really cheating on me because I had Fibroids and i couldn't conceive for my husband because of my Fibroids and my husband was seeking a divorce but when I came across Dr Gbogbo email on the internet on how he helped so many people to get their ex back and help to fix relationships and make people happy in their relationship. Dr Gbogbo has also restored so many people's health which includes Herpes, Fibroids, PCOS, Diabetes and many more. I explained my situation to him and then sought his help but to my greatest surprise, he told me that he will help me with my case and then give me a herbal medicine that will help me shrink my Fibroids naturally without undergoing surgery which he really did by giving me the herbal medicine that shrinked my Fibroids naturally without me going for surgery. Here I am now celebrating because my Husband has changed totally for good and I am currently pregnant for him. He always wants to be by me and can not do anything without my presence. I am really enjoying my marriage, what a great celebration. I will keep on testifying on the internet because Dr Gbogbo is truly a real spell caster. Do you really need help? then contact Dr Gbogbo now via Email: Drgbogbospellcaster@gmail.com Whatsapp: +234 703 166 3661 He is the only answer to your problem and makes you feel happy in your relationship…
2023-08-05
Neg kg mahaar heden huushuur hiih ve aaa? Baahan yamaa, temee, nohoin mah shaajee
2018-07-13
zochin:
haadam saihan bolj bn geedl hun bolgon am saitai bn bilee sain zohion biguulsan hotiin zahirgaa ULAANBAATAR otiin zahiragch dargadaa AMJILT huse ta bugd saihan naadairai
2018-07-12