ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ажлаа авчээ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Дамбын Ганхуягийг томиллоо. Д. Ганхуяг нь Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын, англи хэлний болон бусад шалгалтаа амжилттай өгсөн байна. Тэрбээр 1962 онд төрсөн. 1985 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат цолтой нэгэн юм.
1985-1990 онд ГЯЯ-ны нэгдүгээр хэлтэст туслах ажилтан, атташе,
1990-1995 онд Бээжин дэх ЭСЯ-нд атташе,
1995-1996 онд ГЯЯ-ны Бодлого зохицуулалтын газарт гуравдугаар нарийн бичгийн дарга,
1996-2000 онд Олон улсын байгууллагын хэлтэс, Олон улсын байгууллагын газарт захирал, дарга,
2000-2001 онд Хөрш орнуудын газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга,
2001-2005 онд Лондон дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга,
2005-2008 онд ГХЯ-ны Европын газарт дэд захирал,
2008-2012 онд ГХЯ-ны Консулын газарт захирал,
2012-2014 онд ГХЯ-ны Дэд сайд,
2014-2015 онд ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд бөгөөд АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны даргын албыг тус тус хашиж байгаад энэ оны 6 дугаар сарын 29-нөөс Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ