Хүчирхийлэгчийн зорчих эрхийг хязгаарлана
2015-07-02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. Уг хуулийн төсөлд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой “Гэр бүлээ хүчирхийлэгч этгээдийн зорчих эрхийг хязгаарлах” гэсэн заалтыг дэмжлээ.

 

 

“Зорчих эрхийг хязгаарлана гэдэг нь тодорхой тодорхойлолттой. Жишээ нь, нөхөр нь эхнэрээ хүчирхийлсэн бол тодорхой метрийн  зайнаас харьцана, хохирогч хамгаалах байранд очиж болохгүй гэх зэргээр хязгаарлаж байгаа аж.

 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин