Хөрсний гулгалтын улмаас 21 хүн амиа алджээ
2015-07-02

Энэтхэгийн Бенгал мужийн Даржелин хотод аадар бороо орж, хөрсний гулгалт үүссэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хөрсний гулгалтын улмаас 21 хүн амиа алдаж, 14 хүн сураггүй алга болсон хэмээн Бенгал мужийн захирагч “AFP” агентлагт ярьжээ.

 

Даржелин хотод ганцхан хоногийн дотор үер бууж, 1500 гаруй өрх орон гэргүй болсон байна. Аадар бороо энэ сарыг дуустал орохыг цаг уурын хүрээлэнгийн төвөөс сануулжээ. Бенгал мужийн Мирик, Калимпон хотод хөрсний гулгалтын улмаас 35 хүн амь үрэгдсэн байна.

 

Энэтхэгт долоо, наймдугаар сард их хэмжээний бороо ордог юм. Өнгөрсөн онд хөрсний гулгалтын улмаас тус улсад 2890 хүн амиа алдаж, сая гаруй хүн орон гэргүй болж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин