Цагаан ордонд зургаа авахуулж болно
2015-07-02

АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама Цагаан ордонд зураг авах, бичлэг хийхийг хориглосон хоригийг цуцалж, өөрийн гараар урсан тухай “www.telegraph.co.uk” мэдээллээ. Олон зуун жилийн турш үргэлжилсэн зураг авах, бичлэг хийхийг хориглосон шийдвэрийг цуцалсан тухай тэргүүн хатагтай өөрийн твиттер хуудастаа байршуулж “Цагаан ордонд зураг авч, бичлэг хийж болно. Гэхдээ ёс суртахуунтай байхыг хүсье” гэж жиргэжээ.

 

Жуулчид Цагаан ордонтой танилцах боломжтой байдаг ч харамсалтай нь дотор болон гадна талд зургаа авахуулах боломжгүй байдаг юм. Цагаан ордны хэвлэлийн албанаас “Олон сая жуулчин тэргүүн хатагтайгаас хоригоо цуцлахыг хүссэн” гэж мэдээлжээ.

 

Ерөнхийлөгч Барак Обама эхнэрээ магтаж “АНУ бол нээлттэй ардчилсан улс” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин