Аффлекээс салсан шалтгаанаа тайлбарлажээ
2015-07-02

Холливуудын хамгийн сайхан хос гэгддэг жүжигчин Бен Аффлек, Женнифер Гарнер нар өчигдөр албан ёсоор салж буйгаа мэдэгдсэн билээ. Тэдний салалтын шалтгаан нууц хэвээр байгаа ч жүжигчин Гарнер өөрийн блогоороо дамжуулан фэнүүдтэйгээ сэтгэгдлээ хуваалцсан тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Женнифер Гарнер “Салах шийдвэр гаргах амаргүй байлаа. Мэдээж хэрэг би уйлж байна. Бен Аффлекийн дэргэд 10 жил байлаа. Бид гурван хүүхэдтэй. Хүүхдүүд минь биднийг уучлахгүй байх” гэж бичжээ. Түүний нэг фэн нь “Аффлек таныг гомдоож байсан уу” хэмээн асуухад Гарнер “Үгүй дээ. Бид хоёулаа дутагдалтай. Өмнө нь гэр бүл зохиож байсан. Гэхдээ Аффлекийг алдаа гаргах бүрт уучлах амаргүй байсан. Тэрбээр сүүлийн хэдэн жил мөрийтэй тоглоомд донтох болсон. Энэ бүхэн миний дургүйг хүргэж, бид байнга муудалцах болсон. Мөрийтэй тоглоом бидний амьдралыг сүйрүүлсэн” гэж хариулжээ.

 

Тэд 2003 онд “We fell in love on Daredevil” кинонд хамтран тоглосон бөгөөд киноны дараа болзох болсон юм. Аффлек тэр үед дуучин Женнифер Лопезтэй болзож байсан ч 2005 оны гуравдугаар сард Гарнертэй хуримаа хийсэн билээ. Гарнер, Аффлектэй суухын тулд нөхөр Скотт Фолеугоос салсан юм.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин