Монголын сагсчид эхний тоглолтоо Мексикийн багтай хийнэ

img

 

Дэлхийн бага олимп гэгддэг Универсиад наадам маргааш эхэлнэ. Энэ наадамд оролцох Монгол Улсын залуу сагсчид хэсгийн эхний тоглолтоо Мексикийн шигшээ багтай хийнэ. Уг тоглолт энэ сарын 4 буюу ирэх бямба гаригт Улаанбаатарын цагаар 14:30-аас эхэлнэ.

 

Манай шигшээ баг дөрвөнөөс эхлээд өдөр бүр тоглолттой байгаа. В хэсэгт Мексик, Швед, Канад, ОХУ, Монтенегро улсын шигшээ багуудтай тоглоно.

 

Энэ тэмцээнд орж буй 24 баг нь дөрвөн хэсэгт хуваагдан тоглоно. Хэсгээс зөвхөн 4 баг шалгарч цаашид хасагдах журмаар тоглоно. Сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Тоглолтуудыг  http://www.ustream.tv/channel/mnbasportskytel… шууд үзнэ үү.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ