ЭЕШ-ын хамгийн өндөр оноог Архангай аймгийн төгсөгч авчээ
2015-07-02

 Энэ хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтанд математикийн хичээлээр Архангай аймгийн төгсөгч хамгийн өдөр оноог авчээ. 

 

Тодруулбал, тус аймгийн  Эрдэнэбулган сумын I сургуулийн сурагч н.Шагж 2015 оны ЭЕШ-д математикийн хичээлээр бүтэн оноо буюу 800 оноогоо авсан гэнэ.

 

Архангайн аймгийн Засаг даргын санаачилсан "Математик хөтөлбөр" дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Амжилттай гэж онцолсоны учир нь энэ хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг улирлын сургалт, сондгой саруудын олимпиад, нэрэмжит олимпиад, өртөөчилсөн олимпиадуудад тогтмол оролцдог багш болоод сурагчид улс бүсийн олимпиад тэмцээнүүдэд тэргүүн, шагналт байруудад орох нь сүүлийн жилүүдэд нэмэгджээ.

 

Тухайлбал, Улсын математикийн 50, 51 дүгээр олимпиадад Архангайн багш, сурагчид 17-оос V байр хүртэл урагшилсан амжилт үзүүлсэн. Түүнчлэн  нэр хүндтэй нэрэмжит олимпиадуудад тэргүүн байруудыг хүртээд байгаа юм.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сайн байна улам их амэилт хусье
2015-07-04
2424:
tiin shde. sain bna.
2015-07-02
zochin:
Ugaasaa Arkhangaihan tolgoitoi l do Matematik Pizikt bol er ni deeguur l gej bod
2015-07-02