Д.Пүрэвсүрэн ээлжит уран бүтээлдээ орлоо
2015-07-02

 

Монголын сайхан бүсгүйчүүдийн жагсаалтанд дээгүүрт бичигддэг эрхэм бол жүжигчин, топ модель, МУСТА Д.Пүрэвсүрэн. Тэрбээр уран сайхны найман кинонд, 30 гаруй клипэнд тоглосон байдаг. Мөн долоон жүжигт гол болон туслах дүр бүтээсэн юм.

 

Тэгвэл тэрбээр ээлжит уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичсэн байна. Тэрбээр "Урьд нь төрөөд л ажилдаа орохгүй бол ямар нэг зүйлээс хоцрох гээд байгаа юм шиг санагддаг байлаа. Харин одоо хүүхдүүдийнхээ өсөлт бойжилт, эрүүл мэндэд анхаарч гэртээ суух юу юунаас чухал үнэтэй гэдгийг ойлгосон. Нэг жил гэртээ суух сайхан байлаа. Харин одоо ажилдаа ханцуй шамлан орно оо" хэмээн бичжээ.

 

Д.Пүрэвсүрэнгийн хувьд анх 1998 онд наймдугаар ангийн сурагч байхдаа “Арван жилийн дурсамж” гээд дууны клипэнд анх удаа тоглож олны танил болж байсан билээ.  Өнгөрсөн 2013 онд хоёр дахь охиноо төрүүлсний дараахан "Ларьдма" уран сайхны кинонд тоглож, МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ. 

 

Ямартаа ч, түүний шинэ уран бүтээлд амжилт хүсье.

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин