173 зорчигчтой хөлөг онгоц осолджээ
2015-07-02

 

Филиппинийн Ормак хотоос Манила хотыг чиглэж явсан хөлөг онгоц осолдож, 33 хүн амиа алдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Аврагчид 70 гаруй хүнийг аварч, эмнэлэгт хүргэжээ. Ослын шалтгааныг одоогоор тодруулаагүй байна.

 

 

Орон нутгийн хэвлэлийн мэдээлж буйгаар аврагчид ослын газар ирэхээс өмнө олон хүн хөлгийн тавцан дээр гарч, тусламж хүлээж байжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин