“Боко Харам” 150 хүний аминд хүрчээ
2015-07-03

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл Чад тосгоноос эмэгтэйчүүдийг хулгайлах үедээ армийнхантай тулалдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тулааны үеэр 150 хүн амиа алдсан гэнэ. “Амиа алдагсдын ихэнх нь цэргүүд” гэж тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Зэвсэглэсэн хэт даврагчид өчигдөр 19.00 цагт тосгон руу дайрч, 90 гаруй эмэгтэйг хулгайлахыг завдсан байна. Чад тосгоныг хамгаалж буй армийнхан, хэт даврагчидтай хагас цаг буудалцсан бөгөөд 97 цэрэг харамсалтайгаар амиа алджээ. Хулгайлагдсан эмэгтэйчүүдийг чөлөөлж, гэрт нь хүргэж өгсөн хэмээн яамнаас мэдээлсэн байна.

 

“Боко Харам” бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау тун удахгүй Чад тосгон руу дайрч, бүх эмэгтэйг хулгайлахаа сануулж, “Бид эргэн ирэх болно. Сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай” гэж хэлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Мухаммеду Бахару “Ард түмнээ хамгаалахын тулд алтан амиа өргөсөн эр цэргүүддээ хүндэтгэл үзүүлэх учиртай. Та бүхнийг бурхан ивээг” гэсэн байна. Тэрбээр мөн Чад тосгон руу 1100 цэрэг илгээх тушаал буулгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин