АНУ-ын далбааг шатаажээ
2015-07-03

АНУ-ын Өмнөд Каролина мужийн Чарльстон хотноо байрлах нэгэн сүмд 21 настай Далюн Рүф гэгч өнгөрсөн сарын дундуур халдлага үйлдэж, есөн хүний аминд хүрсэн юм. Цагдаа нар түүнийг сүмийн ойролцоогоос баривчилсан бөгөөд тэрбээр өнгөт арьстнуудыг үзэн яддаг учир халдлага үйлдсэн гэдгээ мэдэгдсэн билээ. Чарльстон хотноо өчигдөр 40 гаруй байкер эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, АНУ-ын төрийн далбааг шатааж эсэргүүцлээ илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Байкерууд ийнхүү төрийн далбаа шатааж буй шалтгаанаа “АНУ иргэдээ хамгаалж чадахгүй, гэмт хэргийн золиос болгож байна. Өнгөт арьстнууд цагаан арьстнуудыг хөнөөж байгаа бол цагаан арьстнууд өнгөт арьстнаа алж байна. Засгийн газар иргэдээ хамгаалахын тулд юу ч хийхгүй байна. Тэд нэг хүн олон хүнийг алсан эсвэл хохироосны дараа л дуугарах юм. Энэ бүхэн бидэнд таалагдахгүй байна. Хэзээ АНУ арьс өнгөөр ялгаварлахаа зогсоох вэ” гэж мэдэгджээ.

 

Цагдаа нар төрийн далбаа шатаасан байкеруудыг баривчилж, мэдүүлэг авч эхэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин