Э.Бат-Үүлийг уучлал гуйхыг шаардлаа
2015-07-03 09:23

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн түүнд хаягласан мэдэгдэлтэй холбогдуулан няцаалт тайлбар хийж, уучлал гуйхыг шаардлаа. Тэрээр 2015 оны зургадугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2014 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцэх үеэр нийслэл хотын төрийн болон удирдах ажилтны орон тоотой холбоотой тоо баримтыг Засгийн газраас оруулж ирсэн тайлангийн материалд үндэслэн холбогдох албан тушаалтнуудаас асууж лавласан байна. Гэтэл түүний энэхүү асуулттай холбоотойгоор нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдэгдэл гаргажээ.

 

           Тиймээс УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд илгээсэн албан бичигтээ "Юуны өмнө УИХ-ын чуулган дээр би ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй. Би Засгийн газраас оруулан хэлэлцүүлж байгаа 2014 оны санхүүгийн тайлангийн материалаас асуулт асуусан. Тийм болохоор нийтэд мэдэгдэл хийсэн мэтээр намайг гүтгэх нь учир утгагүй зүйл юм. Та нарын энэ сүржин үгс надад биш, харин Засгийн газар тайландаа тусгасан баримтуудын тухайд өгч байгаа хариу гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн захиргаа нь Засгийн газрын гаргасан тайлантай марган мэдэгдэл хийж байгаа чинь төрийн алба, түүний албан хаагчдын албаны ёс зүйтэй хэрхэн нийцэж байгаагаа та нэг эргэцүүлэн бодно уу" гэжээ.

 

              Мөн “Хойшид нийслэлийн ажлыг муулахын тулд бүгдийг харлуулдаг” гэх мэт учир утгагүй зүйлийг мэдэгдэлдээ дурдаж, ийм үйлдлийг зогсоох шаардлага тавьсныг тань миний бие бүр ч хүлээж авах боломжгүйг мэдэгдэж байна. Ажиллагсдын тоо огцом өссөн тодорхой баримтыг асуухаар нийслэлийн ажлыг харлуулсан болдог юм уу? Энэ мэдэгдлийн цаана УИХ-ын гишүүн миний үгээ хэлж, асуулт асуух эрхийг мухарлан боогдуулах гэсэн хууль бус арчаагүй оролдлого бас нуугдаж байна. Үүний зэрэгцээ нийслэлийн ажлын талаар ямар нэг дутагдалтай зүйл хэн нэг нь ярих ёсгүй мэтээр үзэх ихэмсэг зан авир, өөрсдийгөө бөөцийлөн хамгаалах хүнд суртал, төрийн албан хаагчдад байж болшгүй санаархал чинь илэрч байна. УИХ-ын гишүүн Нийслэлийн төрийн албаны тоо асуухад хариуд нь мэдэгдэл хийдэг юм байж. Харин жирийн иргэдийн тухайд Нийслэлийн засаг захиргаа тэнгэр хол, газар хатуу гэдгийн үлгэр болж байгаа юм биш биз" хэмээн албан бичигтээ онцолжээ.

 

Үүнтэй холбоотойгоор Д.Дэмбэрэл гишүүн "Парламентын хэлэлцэж буй асуудалтай холбон далим гаргаж миний нэр дээр гаргасан мэдэгдэлдээ баримт үндэслэлгүй, баримжаагүй худал, олон түмнийг төөрөгдүүлсэн, ор үндэслэлгүй зүйл ярьсан хэмээн гүжир, гүтгэлэг явуулсандаа уучлал гуйх"-ыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс шаарджээ. Энэхүү шаардлага эс хангагдах аваас төсвийн мөнгө хөрөнгийн нөөцийг ашиглаж, төр, засгийн байгууллагын албаны мэдэгдлээр хувь хүнийг дарамтлан, албаны болон түүний нэр хүндийг зориуд санаатай зохион байгуулалттайгаар гутаасан тухайд хуулиар асуудал шийдэгдэх ёстойг мөн сануулсан байна.

 

 

 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Эрдэмтэн:
Угаасаа нийслэл утагагүй мэдэгдэл гаргасан. 24000 болтлоо өсчихсөн гэсэн тоо байна. Яагаад вэ гэж асуусны төлөө ингэж байгаа юм уу. Тэгсэн мөртлөө өөрсдөө болохоор 29580 ажилтан байгаа гээд байдаг. Нийслэлийн удирдлагууд өөрсдөөсөө ичээсэй. Би лав Дэмбэрэл гишүүнийг нийслэл рүү дайраад ажлыг нь харлуулаад байсныг нь санахгүй юм байна. Харин ч өөрийг нь гүтгэсэн байна. АН-ын хэдэн нөхөд маанагаа гайхуулж байгаа юм байна даа.
2015-07-03
зочин:
Батүүл зайлаасай, хүүдээ хууль бус мөнгө өгч иргэдийн газрыг авч өгөхөөс өөр юу хийвээ, аан хотын иргэдээс татвар авна хорино, торгоно гэж баахан дарамталдаг байх, хогийн уут, нэг наст цэцэг, райлбус, тендер гээд баахан мөнгө угаасан байх даа, 16 зайлуулна аа, АН-ыг
2015-07-03
Zochin:
Hugshun tugtsug yum hiij baigaa humuusiig borgoj suuhaar harij baga hatniihaa hormoin dooguur shurgaj suusan ni deer
2015-07-03