Хэт даврагчид 3000 хүн цаазалжээ
2015-07-03

Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл ганцхан жилийн дотор 3000 хүн цаазалжээ.  Хэт даврагчид 10-18 насны 74 хүүхэд, 86 эмэгтэйг цаазалсан байна. Зөвхөн цаазын ялаар 3000 хүнийг хороосон бол дайн тулаан, халдлагаар 10 мянга орчим хүний аминд хүрчээ.

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэт даврагчдад хандаж, гэмгүй иргэдийг хохироохгүй байхыг уриалж, “Нэг нэгнээ хайрлах нь хүний ёс. Бусдаас харгис байх нь ёс бус” гэж мэдэгджээ. Энэ долоо хоногт хэт даврагчид ижил хүйстэн гэх 19 залууг өндөр барилгаас шидэж цаазалсан бол исламын шашнаас урвасан хэмээн 21 эмэгтэйг дүүжилсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“Хэт даврагчид яг л араатан шиг догшин хэрцгий болсон” гэж Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абиди мэдэгджээ. Тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади Мосул хотноо гэнэтийн дайралтад өртөж амиа алдсан хэмээн “НАТО” баталж байгаа юм. Багдади амиа алдсны дараа хэт даврагчид улам хэрцгий, эмх журамгүй болсон хэмээн тагнуулчид мэдээлжээ. Мөн хоорондоо эрх мэдлийн төлөө тулалдаж, олон залуу амиа алдсан гэжээ.

 

Иргэний дайн дэгдээд буй улс орнуудад эд эрхтний наймаа газар авч, сард 250 орчим хүн амиа алдаж буйг НҮБ онцолжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
SONIN UMAA, INGEJ TAINHAIRCH BHAD NUBIIN TERGUUN ZGEER MEDEGDEL HGD L SUUJ BDAG. NUGUU AMERK ENHIIG SAHIULAGCH NAR N YAGAAD UUNIIG ZOGSOOHGUI BGAAN BOLDO.
2015-07-04
Зочин:
Zasgii n gazriin bodlogoo ul haihran Deerees n nirgeed ugdug army garaad ireesei
2015-07-03