Хилари Дафф нөхөр хайж байна
2015-07-03

Жүжигчин, дуучин Хилари Дафф өнгөрсөн тавдугаар сард “Tinder” хэмээх танилцах сайтад бүртгүүлсэн билээ. Тэрбээр тус сайтын тусламжтай 10 гаруй залуутай болзоонд явжээ. Тэгвэл Хилари “Tinder” сайтын “Нөхөр хайж байна” гэх хэсэгт бүртгүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хиларигийн нөхөр болохыг хүссэн 10 мянга гаруй залуу тус сайтад хандаж, жүжигчний холбоо барих утсыг авсан хэмээн “Tinder” сайтын эрхлэгч “TMZ” сайтад ярьжээ. Эрхлэгч “Хилари манай сайтад бүртгүүлснээр бидний ажил нэмэгдсэн. Зөвхөн түүнтэй уулзахын тулд залуус бүх бололцоогоо ашиглаж байна. Жүжигчин бүсгүй ганцаардаж буйгаа хэлж, зөвхөн болзох залуу хайж байсан бол одоо ирээдүйд хамт амьдрах нөхөр хайж буй нь бидэнд таалагдаж байгаа. Бид Хиларид тохирох залуусын мэдээллийг хүлээн авч, түүн рүү илгээж байгаа” гэсэн байна.

 

Хилари “Нөхөртэй болмоор байна. Болзохоос залхаж байна” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин