Шинжаан Уйгарт газар хөдөлжээ
2015-07-03

Хятадын Шинжаан Уйгарт өнөөдөр 8.00 цагт 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт Хотан хотоос баруун хойд зүгт болжээ. Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр 100 гаруй хүн барилгын нурангид даруулсан гэнэ. Нурангид даруулсан хоёр хүний биеийн байдал тун муу байгааг албаныхан мэдээлжээ.

 

“Өнөөдөр болсон газар хөдлөлт хүний аминд хүрээгүй” гэж Хятадын Онцгой байдлын дарга хэвлэлийнхэнд мэдэгджээ. Хотан хотноо цахилгаан тасарч, эм тарианы хомсдол үүсчээ. Амиа алдсан иргэд бүртгэгдээгүй ч бэртсэн хүмүүсийн тоо хэдийнээ 150-д хүрсэн байна.

 

Энэ оны эхээр Хотан хотноо 5.1 баллын хүчтэй газар хөдлөлт болж, гурван хүн амиа алджээ. Газар хөдлөлтийн улмаас 1808 өрх орон гэрээ алдаж, нийтдээ 93 сая юань буюу 14.6 сая ам.долларын хохирол амсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Xunii amind xureeggui gene uu? Xunii ami ersdeegui gej orchuulj boldoggui um baix daa
2015-07-03